ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Түркийн ерөнхий сайд Реджеп Тайип Эрдоган нар өнгөрсөн баасан гаригт Газын зурвасын байдлын тухай утсаар ярилцав. Талууд хүчирхийллийг нэн даруй зогсоох үүднээс болон байдлыг энхийн амьдралд буцаан оруулахад хүчин чармайлтуудаа хугацаа алдалгүй тавих шаардлагатай байгааг хэлэлцэн тохиролцлоо гэж Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлэв. “Зэвсэгт мөргөлдөөн даймжирж байгаатай холбогдуулан ОХУ-ын ерөнхийлөгч болон Түркийн ерөнхий сайд нар цаашдын үйл ажиллагаагаа хоёр талын уулзалтуудын хүрээнд болон бусад сонирхогч талуудтай нийцүүлэн зохицуулахаар тохиролцов” гэж мэдэгдэлд цохон тэмдэглэв.

ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров израйльчуудыг болон палестинчуудыг хүлээцтэй байж Газын секторт “хүчирхийллийг хурцатгахгүй “байхыг уриалав. Баасан гаригт сайд израйлийн ГХЯ-ны тэргүүн Авигдор Либермантай утсаар ярилцав. Оросын сайд ярихдаа, “ямарч гэм зэмгүй энгийн номхон хүмүүс мөргөлдөөний золиос болж байгаа” гэж сануулав.