Эрхэм сонсогчид оо! Та бүхэнд манай нэвтрүүлгийн дуу хөгжмийн хөтөлбөрөө оросын эстрадын залуу дуучдад зориулсан. Өнөөдөр бид та бүхнийг нэртэй “Вельвет” рок хамтлагтай танилцуулна.

Хамтлаг 2005 онд Москвад авъяаслаг залуу дуучин Катя Белоконийн студийн бичлэгийн төслийн хувиар байгуулагджээ. Нэг жилийн дараа “Вельвет” бүрэн хэмжээний концертын хамтлаг болсон юм.

Хөтөлбөрөө хамтлагийн анхны дуунуудын нэг “Иду за тобой” /”Чиний араас явж байна”/дуугаар эхэлж байна. (Дуу)

”Вельвет” хамтлагт акустик хөгжимд дуртай, санаа нэгтэнүүд цугларчээ. Одоо рок хамтлагийн багт: гоцлол дуучин, гитарчин, бас-гитарчин,бөмбөрчин бий. Бүх гишүүд өмнө нь янз бүрийн хамтлагуудад тоглож байсан – мэргэжлийн хөгжимчид. Гоцлол дуучин Катя Белоконь сонгодог хөгжмийн боловсролтой.

Тэр бага байхдаа төгөлдөр хуур дээр тоглож сурсан бөгөөд хөгжмийн сургуулийг “хөгжмийн онолын “ангиар төгсжээ. Тэр хөгжмийн найруулагчийн дээд мэргэжил эзэмшисэн. Катя нь “Вельвет” хамтлагийн дууны нилээд хэдэн хөгжим болон шүлгийг зохиосон. Одоо түүний зохиосон “Бей барабан” /Бөмбөр минь цохь/ зохиомжийг сонсоцгооё. (Дуу)

 

“Вельвет” хамтлаг латвийн Юрмала хотод зохиогддог Олон улсын залуу дуулаачдын “Новая волна“ их наадам дээр анх удаа эстрадын их тайзнаа гарч ирсэн юм. Байгуулагдсан долоон жилийн хугацаанд тус хамтлагийнхан янз бүрийн нэр хүндтэй рок наадмуудад оролцож байсан.Тэд хөгжмийн ертөнцийн багагүй шагнал цуглуулсан, тэдний дуулсан дуу байнга хит болж байдаг юм.

“Вельвет”хамтлаг нь хоёр цомог гаргаад байна. Сүүлийн “Продавец кукол”/”Хүүхэлдэйн худалдагч”/ цомогт орсон “Прости “/”Уучил”/ дуугаар бид өнөөдрийн хөгжмийн хөтөлбөрөө өндөрлөж байна. (Дуу)