БНАСАУ болон Япон улсууд хоёр талын өргөн цар хүрээтэй тулгамдсан асуудлуудыг тухайлбал, аюулгүй байдлыг хангах “мэтгэлцээнээ гүнзгийрүүлж” цаашид үргэлжлүүлэхээр тохиролцов. Юуны түрүүнд, Пхеньяны цөмийн болон пуужингийн аюулгүй байдалтай холбоотой асуудлууд байх юм. Энэ тухай японы ГХЯ-ны төлөөлөгч Улаанбаатарт болсон хоёр талын уулзалтыг дүгнэж мэдэгдэв. Дипломат мэдэгдэлдээ, уулзалт дээр хоёр тал 1970-1980-аад онуудад умард солонгосын тагнуулын тусгай албаныханд хулгайлагдсан япончуудын тухай асуудлыг хэлэлцсэн гэв. Өмнө нь Пхеньян эдгээр баримтуудыг хүлээн зөвшөөрч, БНАСАУ-ын нутаг дээр хүчээр авчирсан таван хүнийг эх оронд нь буцаажээ. Албан ёсны мэдээгээр, бусад хүмүүс нь өөрсдийнхөө амийг егүүтгэсэн аж. Умард -Солонгосын эрх баригчид энэхүү сэдвийг хаасан гэж үзэж байна, гэтэл Токио мөрдөн байцаалтын ажлыг үргэлжлүүлэхийг шаардаж байна. Японы шинжээчдийн үзэж байгаагаар, хулгайлагдсан хүмүүсийн зарим нь Умард-Солонгост байгаа бөгөөд магадгүй тэднийг тагнуул болон хорлон сүйтгэгчдийг бэлтгэхэд ашиглаж байж болзошгүй аж. Ирж байгаа мэдээнээс үзвэл Токио болон Пхеньян нь энэ сэдвээр зөвлөлдөх уулзалтыг цаашид үргэлжлүүлэхээр тохиролцжээ.