Израйлийн ЗГ палестины байлдагчдын эсрэг цэргийн ажиллагаа явуулахдаа 75 мянга хүртэл тооны цэргийн албан хаагчдыг нөөцөөс татна. Өмнө нь энэ квотыг 30 мянган цэргээр батлаж байв. Ингэснээр Израйль нь өргөтгөсөн цэргийн ажиллагаа явуулахаар бэлтгэж байна гэж шинжээчид үзэж байна. Хэрэв агаарын цохилтууд зорилгодоо хүрч эс чадвал, Тель-Авив хуурай газрын ажиллгаагаа эхлэх аж. Цэргийнхний мэдээлж байгаагаар, явган цэргийн элитын хоёр бригад бэлтгэлээ хангаж дууссан төдийгүй хил рүү нэмэгдэл хүчнүүд тухайлбал, хуягт техникүүд ирээд байна. Газын зурвасын ойролцоо автомашины замаар иргэний тээврийн хэрэгсэлүүдийг нэвтрүүлэхгүй байна. Пуужингийн харвалтуудын хариуд Израйлийн лхагва гаригт эхэлсэн “Үүлтэй шон” ажиллагаа нь Газын зурвасын хэдэн зуун байнуудад алсаас тусч байна. Бямба гаригт Газын зурвас руу Израйль хүчтэй цохилтуудаа сэргээж эхэллээ. Магадгүй энэ нь хуурай газрын ажиллагаа эхлэхтэй холбоотой байж болох юм. Баасан гаригт Газын зурвас руу агаараас 200 гаруй удаа цохилт хийсний улмаас палестины энгийн номхон 11 хүн болон цэргийнхэн амь насаа алджээ.Израйлийн гурван хоног үргэлжилсэн бөмбөгдөлтийн дүнд нийт амь үрэгсэдийн тоо 33 хүрээд байна. “Үүлтэй шон” израилийн цэргийн ажиллагааны гурван өдрийн хугацаанд Газын зурваст 600 гаруй пуужин, бөмбөг болон их буугаар буудав. Газын зурвасаас Израйлийн тал руу харвасан пуужингуудын 197-г амдан тоссон аж.