Агаарын бохирдол дээд хэмжээндээ хүрч байгаа нь эрдэмтдийн гайхалыг төрүүлж байна. Германд “Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн хүрээлэн“-гээс /IWK/ эрхлэн гаргасан илтгэлийг нийтийн хүртээл болгожээ. Уг баримт бичигт өгүүлснээр, агаарын хүлэмжийн хийн агуулга нь үргэлжлэн нэмэгдсээр байгаа аж.

Германы эрдэмтэд аж үйлдвэрийн хүлэмжийн хий хаягдалын түүхэн дэхь дээд хэмжээг тогтоожээ. 2011 онд дэлхийн агаарын орон зайд 37 тэрбум тонн нүүрстөрөгч диоксид хаягджээ. Үүнийг цагуур судлаачид дэлхийн цаг уур өөрчлөгдөх болсон гол шалтгаан гэж үзжээ. Дэлхийн агаарын бохирдолын дөрөвний нэгийг Хятад гаргаж байна. Үүний дараа АНУ, Иран. Шинжээчдийн үзэж байгаагаар, Орос улс хаягдалыг бууруулах хандлагатай байгаа юм.

Германы эрдэмтдийн энэхүү илтгэл нь НҮБ-ын дэлхийн цаг уурын өөрчлөлтийн 18-р бага хурлын өмнө нийтлэгдэн гарчээ. Уг арга хэмжээ 11-р сарын 26-ны өдрөөс 12-р сарын 7-ны өдөр хүртэл Катарын нийслэл Доха хотод зохиогдоно. Хурлаар дэлхийн цаг уурыг хамгаалах тухай шинэ гэрээг боловсруулах юм. Баримт бичиг нь энэ жил дуусч байгаа Киотогийн протоколын оронд хүчин төгөлдөр болох юм.

Шүүмжлэгчид ээлжит удаагаа “Киото”-гийн гэрээг үр дүнгүй гэж тэмгэдлэж байв. Хүлэмжийн хийн хаягдалын хэмжээг бууруулж чадсангүй. Харин ч, бүр эсрэгээр болж, 1990 онтой харьцуулахад бараг хоёр дахин өсчээ. Хамгаалагчдын тайлбарлаж байгаагаар, Киотогийн протоколын өмнө хэт зорилтыг хэн ч тавиагүй. Гол асуудал бол дэлхийн хамтын нийгэмлэгийн анхаарлыг дэлхийн цаг уурын өөрчлөлтийн тулгамдсан асуудалд хандуулах ёстой байсан гэж Оросын аж үйлдвэрийн болон хувийн эздийн холбооны шинжээч Михаил Юлкин тэмдэглээд

«Оролдлого болоогүй гэж хэлж болохгүй. 1990 оны түвшингээс 5 хувиар бууруулах хөгжилтэй орнуудын хүлээсэн үүргүүд нь ямартай ч бүхэлдээ биелэгдсэн. Дэлхийн энэ хэсэгт хаягдлын хэмжээ буурсан. Өөр нэг ярих зүйл гэвэл, үүрэг хүлээлгээгүй дэлхийн нөгөө хэсэгт хаягдал харин нэмэгдсэн. Би дараагийн зүйлд анхаарлыг хандуулмаар байна. Хөгжиж байгаа орнуудын цэвэр хөгжлийн механизмын хүрээнд 4000 орчим төсөл бүртгэгдсэн байна. Энэ нь тэрбум CO2 /нүүрс төрөгч/ тонн агаарт хаягдаагүй байна гэсэн утгатай зүйл юм. Энэ бол маш сайн үзүүлэлт» гэв.

Орос улсад хүлэмжийн хийг бууруулах зориулсан “ногоон төслүүдийг” хэрэгжүүлж байна.Үүнд зам зуурын хийг арилгах, шинэ технолог хэрэгжүүлэлт болон биотүлшийн ашиглалт орж байна.

Орос улс Япон, Канадын болон бусад улсын хамт Киотогийн протоколын хоёр дахь үе шатанд оролцохгуйгээр шийдвэр гаргасан юм. Яагаад гэвэл, юуны өмнө Хятад, АНУ-ын аж үйлдвэрийн аваргууд үүнд ерөөсөө оролцоогүй. Гэхдээ энэ нь Орос улс  бага нүүрстөрөгч рүү шилжих хөгжлийн замд өөрийн үүргээс татгалзаж байгаа гэсэн үг биш юм гэж Эдийн засгийн хөгжлийн яамны төлөөлөгч Олег Плужников тэмдэглээд

«Орос улсын ЗГ одоогийн байдлаар хаягдалыг 1990 оныхоос 25 % хязгаарлах асуудлаар дотоодын үүрэг хүлээх хувилбарыг боловсруулж байна. Бид энэ утгаараа ЕХ-оос илүү урагш явж байна.Хэрэв Дохад ийм зорилт батлагдахгүй юмаа, гэхэд тохиолцоонд хүрэх байх гэж найдаж байна. Хамгийн гол нь Орос улс идэвхитэй байр суурьтай байна» гэлээ.

Орос улс цаг уурын шинэ гэрээнд аль болох олон орон нэгдээхэд сонирхолтой байна.