Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев казахын соёлд заавал алчуур зүүх алба үгүй гэж үзэж байна. Тэрээр өнөөдөр Астана хотод залуучуудтай хийсэн уулзалт дээр хэлсэн үгэндээ, Казахстан нь Ислам шашинтай ч гэлээ, энэ шашин янз бүрийн урсгал, чиглэлтэй гэжээ. Казахстан улс нь дэлхийн бүх лалын шашинтангуудыг дэмжиж, тэднийг хүндэтгэдэг. Гэхдээ казахын ард түмний соёлд алчуур зүүх нь заавал албагүй гэж ерөнхийлөгч Назарбаев цохон тэмдэглэв. Тэр казахын залуучуудыг янз үл бүтэх урсгалд автахгүй байхыг уриалжээ.Казахстаны ерөнхийлөгчийн үзэж байгаагаар, казахууд үеийн үед өөрсдийн өвөрмөц хөгжлийн замтай нүүдэлчин ард түмэн байжээ.