Египтийн ерөнхий сайд Хишам Кандиль Газын зурвасд айлчлахдаа түүний улс палестинчуудын талд байгаа бөгөөд Израйлийн талын дайралтуудыг буурушааж байна гэжээ. Египтийн ерөнхий сайд палестинд айлчлахдаа, ХАМАС-ын ЗГ-ын Исмаил Ханийтай хамтран хэвлэлийн бага хурал хийжээ. Кандиль хэлэхдээ, бид Палестин улсыг байгуулах тухай чармайлтаа үргэлжлүүлэх болно гээд энэ нь “ бүс нутагт тогтвортой байдал бий болгох цорын ганц арга “гэв.

“Египет нь Газын зурваст явуулж байгаа Израилийн цэргийн ажиллагааг түрэмгийлэл гэж үзэж байгаагаа ” Египтийн ерөнхий сайд дахин сануулав. Тэр нэмж хэлэхдээ, одоогийн бий болсон нөхцөл байдалд Израиль болон Газын зурвасыг хянадаг ХАМАС хөдөлгөөний хооронд эвлэрэлийн гэрээнд хүрэх нь хамгийн урьтал болох ёстой гэв.

Израйлийн цэргийн командлал өөрийн зүгээс хийсэн мэдэгдэлдээ, Газын зурвас руу тэнд Египтийн ерөнхий сайд Хишам Камиль байх үед буудаагүй гэжээ. Өмнө нь палестины ХАМАС хөдөлгөөнөөс мэдээлэхдээ, Израйль айлчлаын үеэр эвлэрлийн гэрээг зөрчиж, агаараас хэд хэдэн цохилт өгсний улмаас хоёр хүн алагдсан гэжээ.