АНУ-д кибер орон зайн шинэ системийг боловсруулж байна. Энэхүү систем нь дээрэмчдийн бүлэгт нэвтрэн орохгуйгээр, дагаж мөрдөлгүй, араас нь хөөцөлдөхгүйгээр гэмт хэрэг, халдлагаас урьдчилан сэргийлж байх аж. Гэхдээ ийм төрлийн системийг ирээдүйд хэрэгжүүлэх нь ном зохиол болон кинонд гардаг ирээдүйн техногенны бүрхэг үйл явдлыг санагдуулах мэт.

Гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлэх системийг боловсруулах ажил нь Пентагоны санхүүжилт, хяналтан дор явагддаг юм. Шинэ төслийн зорилго - олон нийтийн газруудын видео камеруудыг ашиглан гэмт хэрэгтэнүүдийг таних цогц төхөөрөмжийг бүтээхэд оршиж байгаа аж.

Зохиогчдын бодож байгаагаар, уг систем нь бүлэг хүмүүсийн дундаас гэмт хэрэгтэн юм уу, алан хядагчийг биеэ авч яваа байдлаар нь тодорхойлох ёстой. Цахим мэдээллийн санд ердийн хүний болон сэжигтэй хүмүүсийн хөдөлгөөний загваруудыг суулгах юм. Эрдэмтдийн тавьж байгаа зорилго нь дээрх загваруудад нийцэх дүрсүүдийг ялгаж чадах хөтөлбөрийг боловсруулахад оршиж байна.

Сэжигтэй хүмүүсийн биеэ авч яваа байдал нилээд тодорхой байдаг. Тийм хүмүүс цагдаагаас зугтааж, авч явсан баглаа боолттой зүйлээ олон хөлийн газар үлдээдэг, гэнэт гадаад дүр төрхөө өөрчлөх г.м. Түүнчлэн, хүмүүсийн сэтгэл түгшисэн байдлыг гэрчлэх олон шинжүүд байдаг. Яарч сандарсан алхаа гишгээ юм уу аль эсвэл, дэндүү тайван алхах, нүүр царай барайх, цайх, нүдний харц тогтворгуй байх, гараа савчин хамаагүй хөдөлгөх зэрэг . Янз бүрийн хөдөлгөөн жишээ нь, нүүрээ үрчийлгэх, нүдээ онийлгох энэ бүгд шинжүүд нь аюулгүй байдлын системийн санд орох ёстой аж.

Ингэхдээ хүнийг гадаад төрхөөр нь гэмт хэрэгтэн гэж тэр бүр тодорхойлох боломжгүй гэж сэтгэл зүйч Сергей Ключников үзэж байна. Хэрэв тэр муу хүн сайн жүжигчин байлаа ч гэсэн, түүний төлөвлөж байгаа зүйл нь онцгой гар, хөлийн болон бийеийн хөдөлгөөнөөр илэрнэ.

«Хэрэв эдгээр видео камеруудыг газар бүр байрлуулаад, дүрс бичлэгийн маш сайн шинжээчдийг ажлуулахад ямар нэгэн гэмт хэргүүдийг илрүүлж, эрсдэлийн нэгэн бүлгийг илрүүлж чадах л байх л даа. Энэ нь гадаад төрхөндөө биш, гаднаас хэрхэн хүлээж авч байна гэдгээс хамааралтай ямар байдлаар биеэ авч яваа тухай яригдаж байна. Зарим хүмүүс  өөрсдийн төлөвлөсөн үйлдлээ гадаад байдлаараа нуух гэж оролддог» гэж Сергей Ключников хэллээ.

Ингэхэд эдгээр нь ийм нэгэн явдалд амархан хүргэж мэдэх юм. Жишээ нь, онгоцны буудал дээр онгоц нисэхээс 5 минутын өмнө гэнэт бие засах болж л дээ. Тэр хүн зорилгодоо хүрэх гэж түүний хоёр нүд нь өнөөх өрөөний хаалгыг “хайн” нүдээ гүйлгэнэ. Энэхүү төрх нь компьютерын загвартай яг цав нийлнэ. Тэгтэл азгүй зорчигчийн гарыг мушгин аюулгүй албаныхан авч явна.

Чухамдаа түгээмэл кибер хяналтын системийг бүтээх тухай ярьж байгаа бол энэ нь технологийн ялалт юм шүү.Терроризмтэй тэмцэхийн тулд дүрс бичлэгийн төхөөрөмжүүдийг онгоцны буудлууд, вокзалууд, гудамж, замын уулзварууд, байшин барилгуудад тавиад байна. Ингэхдээ зөвхөн АНУ-д ч биш. Хүмүүсийн аюулгүй байдлыг хангах гэж тэднийг нүцгэлж байна, энэ бол шууд болон шууд бус утгаараа үнэн юм .

Хэрэв төсөл амжилттай болвол, энэ нь ардиллын эсрэг хувирсан тэр үе хүртэл үлдсэн замыг хурдан туулах боломж олгох юм. Уламжлалт утга төгөлдөр эрх чөлөөг маш олон дүрэм журам, зөрчлүүдээр орлуулж байхад эдгээр арга хэмжээ нь нэр төдий юм.