Өнөөдөр Египетийн ерөнхий сайд Хишам Кандиль улс орныхоо ерөнхийлөгчийн даалгавраар Газын зурваст айлчлав. Айлчлалын үеэр израйлийн арми Газын зурвасыг дайрсаар байв. Кандиль Газын зурваст айлчлах үеэр Израйль цэргийн ажиллагаагаа зогсооно. Гэвч ХАМАС бас тэгэх ёстой гэж Израйлийн ерөнхий сайд зарлан мэдээлсэн билээ. Гэвч хоёр тал буудалцсаар байна.

Египетийн ерөнхий сайдын айлчлалын зорилго зөвхөн палестины хүн амтай эв санаа нэгтэй байгааг харуулахад оршихгүй. ХАМАС-ыг үгэндээ оруулж, Израйлийг пуужингаар буудах ажиллагааг зогсоох нь гол зорилт юм. Тэгснээр израйлийн цэргийг Газын зурваст оруулж, Ойрхи Дорнодод мөргөлдөөнийг шатлан өргөжүүлэхээс сэрэмжилж болно. АНУ-ын ерөнхийлөгч Каирыг ХАМАС-тай хэлэлцээ хийх гол зууч хэмээн үзэж байна. Барак Обама гал зогсоох боломжийг энэ долоо хоногт Египетийн ерөнхийлөгч Мухаммед Мурситай хэлэлцсэн билээ.

Хямрал ийнхүү хурцдсан явдал Москваг түгшүүлж байна. Хоёр талаас гал зогсоохыг уриалж байна гэж Оросын ГХ-ийн сайд Сергей Лавров НҮБ-ын АЗ-д мэдэгдээд

«Одоо бүс нутаг, Палестинд болж байгаа хэрэг явдал биднийг түгшүүлж байна. Буудлага,цохилт, ямар ч хүч хэрэглэх ажиллагааг нэн даруй зогсоох нь зайлшгүй чухал» гэв.

Израйль хэт даврагсдын байрлалыг буудснаараа ХАМАС-ыг нэлээд удаан гал зогсооход албадах бодолтой байна. Гэвч зарилгодоо хүрч чадахгүй байх гэж израйлийн нэрд гарсан цэргийн шинжээч Андре Кожинов хэлээд

«Израйлиэс ХАМАС-ын байлдааны жигүүрт илүү их хохирол учруулах тусам хөдөлгөөн радикал бүлгүүдээ Газын зурваст улам хүчтэй болгож байна. Сүүлийн хэдэн жилд чухам ХАМАС аль-каида маягийн бүлгүүдийг оролцуулан зүсэн зүйлийн радикал хүчнийг тогтоон барьж байна. ХАМАС эрх барьж, хүн амын хэвийн амьдралыг хангахыг хичээсэн учир тогтоон барьсан» гэв.

Түүнээс гадна «палестины шинэ дайн» гэгч «Сирийн эргэн тойрны том тоглоомд» нөлөөлж мэднэ. Сирид ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийг түлхэн унагахыг аль байдгаараа оролдож байгаа АНУ, НАТО болон Аравийн хойгийн нефтиэр баялаг хаант улсуудын хүчин чармайлтыг саатуулна. Арабуудын гол дайсан Израйль цэргийн идэвхтэй ажиллагаа явуулж эхлэвэл тэдгээрийн анхаарлыг Сири улсаас зайлуулна. Ийм нөхцөлд арабын ойр хоорондын дайсагнал зогсдог.

АНУ-ын ерөнхийлөгчийн хувьд хамгийн хүнд түвэгтэй зорилт тулгарав. Тэрээр Израйльд дэмжлэг үзүүлэхээс татгалзахгүй нь мэдээжийн хэрэг. Гэвч Вашингтон Египетийн ерөнхийлөгчэд хэт хатуу шахалт үзүүлж чадахгүй. Тэгсэн цагт Мурси АНУ-д захирагдахаа больсноо арга буюу харуулж, өнөөгийнхөөс илүү шийдвэртэй ХАМАС-ыг дэмжиж мэднэ.