Орос улс занарын нефтийн орд газруудыг эзэмшиж эхлэнэ.Занар гол төлөв одоогоос 450 сая жилийн тэртээ тэнгисийн ёроолд ургамал,амьтны үлдэгдлээс бүрэлдэн бий болсон юм. Эдүгээ АНУ энэ салбарт тэргүүлж байна. Харин оросын занарын нөөц,олборлолт хэтийн төлөвтэй.Дэлхийн занарын нөөцийн 10 хувь нь манай оронд ногдож байна.

Дэлхийн занарын нефтийн нөөц одоо олж тогтоосон ерийн нефтийн бүх нөөцөөс хэд дахин илүү байна гэж шинжээчид үнэлэв. Хэрэглээний өнөөгийн хэр хэмжээгээр занарын түлш бүр 300 жил хүрэлцээтэй байна. АНУ,Орос төдийгүй Австрали,Бразили, Хятад, Израиль болон Европ, Ойрхи Дорнод, Хойд Африкийн хэд хэдэн улс занарын нефтийн нөөцтэй юм.

Хатуу занараас нефть олборлох гол асуудал орд газрыг эзэмших үр ашигтай холбоотой. Занарын нефтийн үйлдвэрлэл хүрээлэн буй орчинг бохирдуулах нь зохисгүй тал юм. Занарыг эзэмших үеэр агаар мандалд хаягдах их хэмээний нүүрс хүчлийн хий хүлэмжийн хийг үүсгэж байна.

Занарын нефтийн эрин дөнгөж эхэлсэн бөгөөд Оросын түлш-эрчим хүчний чадавхид их нэмэр болно. Губкины нэрэмжит Оросын улсын нефть, хийн их сургуулийн профессор Андрей Конопляник хэлэхдээ

«Энэ нь инновацийн ба шинэтгэлийн технологи юм. Эдгээр технологи боловсруулах аж үйлдвэрийн нефть олборлох салбарт ахиц дэвшил гаргахыг шаардаж байна.Энэ асуудал дээр нөр их ажил хийх хэрэгтэй» гэв.

«Газпромнефть», Shell компаниудын хамтын төсөл занарын нефтийн олборлолтын салбарт хэрэгжүүлэх оросын анхны төсөл боллоо. Төслийг Баруун Сибирийн орд газарт хэрэгжүүлнэ. Түүний талбай америкийн Техас муж улс, Мексикийн буланг хамтад нь нийлүүлсэнтэй бараг тэнцэж байна. Олборлох бусад компани ч занарын нефтийг сонирхох боллоо.