Оросын хоккейн залуучуудын шигшээ баг (20 нас хүртэлх хоккейчид) канадын багуудтай хийсэн супер цуврал тэмцээнд тэргүүллээ. Өчигдөр Виктория хотод тэд Баруун холбооны шигшээ багийг 5:2 харьцаатай хожив. Оросын залуу хоккейчдын шигшээ баг канадынхтай нийт дүнгээр хайнцсан ч оноогоор тэргүүлжээ. Оросын залуу хоккейчид Квебек, Онтариогийн залуу хоккейчдын холбооны шигшээ багуудтай бас тоглосон юм.