Өнөөдөр БНАСАУ-д үндэсний шинэ баяр - Эхийн өдрийг тэмдэглэж байна. Тус улсын Ардын дээд хурлын (парламент) шийдвэрээр энэ баярын өдрийг тогтоожээ. 1961 оны мөн өдөр ерөнхийлөгч Ким Ир Сен «Хүүхдээ хүмүүжүүлэх эхийн үүрэг» гэсэн гарчигтай үг хэлсэн билээ.Өчигдөр Пхеньянд мөн баярт зориулсан умард солонгосын эхчүүдийн үндэсний 4-р их хурал боллоо. Олон хүүхэдтэй эхчууд болон хүүхдийн цэцэрлэгийн сурган хүмүүжүүлэгч, цэргийн албан хаагчдын эхнэрүүд их хуралд оролцов. Орос, Хятад, Японы төлөөлөгчид их хурлын танхимд байлцав. «Солонгосын эмэгтэйчүүд ялангуяа Солонгосын ардын армийн офицеруудийн гэргий нар ёс суртахуун, үзэл суртлын хамгийн өндөр түвшинд хүрснийг» энэ өдрүүдэд сонинууд онцлож байна.