16 мянган бэлтгэл цэргээ Газын зурваст явуулж байгаа цэргийн ажиллагаандаа татан оролцуулж эхлэх тухай өнөөдөр израйлийн арми зарлан мэдээлэв.Засгийн газраас 30 мянган хүнийг дайчлах зөвшөөрөл армид өгсэн юм. Энэ нь газар дээр цэргийн ажиллагаа явуулах бэлтгэл гэсэн үг яриаг үүсгэв. Одоогоор израилийн цэргийн ажиллагаа алсын цохилтоор хязгаарлагдаж байна. Нэлээд туршлагатай «Гивати» явган цэргийн бригадыг оролцуулан хуурай цэргийн анги салбарыг Газын зурвас руу татан шилжүүлж эхлэсэн тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв. Одоогоос дөрвөн жилийн өмнө Израйль хуурай замын цэргээ Газын зурваст оруулсан билээ. 2008-2009 оны өвөл «Цутгамал хар тугалга» ажиллагааны уршгаар 1000 гаруй палестин хүн амь үрэгдсэн билээ. Хуурай замын цэргийн ажиллагаа л их гарз хохирол учруулсан юм.