ХХ зууны 2 дахь хагаст оршиж ирсэн АНУ, Тайландын цэргийн эвсэл ХХ1 зуунд аюулгүй байдал, шинэ аюул сорилтын эриний нөхцөлд үргэлжлэнэ гэж өчигдөр Бангкокод уулзсан АНУ,Тайландын БХ-ын сайд нарын хамтарсан мэдэгдэлд өгүүлжээ. АНУ Тайландыг НАТО-гийн гишүүн биш нэн чухал холбоотон, бүс нутгийн тэргүүлэгч хэмээн үзэж, зэвсэгт хүчний нь шинэчлэхэд цаашид туслана гэж мэдэгдэлд өгүүлжээ. Түүнчлэн мэдэгдэлд АНУ-ын цэргийг Ази Номхон далайн бүс нутагт байнга байлгахыг сайшаан дэмжив. Эдгээр хоёр улс ийм  мэдэгдэлд урьд нь 1962 онд гарын үсэг зуржээ. Тэр үед АНУ Тайландыг «коммунист түрэмгийллээс хамгаалах» үүрэг авсан билээ. Америк-тайландын мэдэгдэлд гарын үсэг зурснаар АНУ-аас бүс нутагт явуулж буй гадаад бодлогын Хятадын эсрэг чиглэл илрэн тодорсон гэж бүс нутгийн шинжээчид үзэж байна. Гэсэн ч Хятадыг тогтоон барих төрийн бодлого Тайландад үгүй гэж сайд Суваннатхат Панеттыг ирэхийн өмнө мэдэгджээ.