Египетийн удирдлага Газын зурвасын байдлыг харгалзан Израйльтэй байгуулсан гал зогсоох гэрээг цаашид дагаж мөрдөнэ гэдэгт АНУ найдаж байна гэж Төрийн департаментын төлөөлөгч Марк Тонер Вашингтонд хэвлэлийн шуурхай хурал дээр мэдэгдэв. АНУ Египет, Израйль хоёр улстай идэвхтэй зөвлөлдөж байгааг тэрээр тэмдэглэлээ.Өнөөдөр Египетийн ерөнхий сайд Хишам Кандилийн Газын зурваст хийх айлчлал энэ зорилгод тус дөхөм үзүүлнэ гэж Вашингтон үзэж байгааг дипломат ажилтан тэмдэглэв. Үүний хамт Тонер ХАМАС хөдөлгөөний зэвсэгт этгээдүүд израйлийн нутаг дэвсгэрийг пуужингаар буудсны уршгаар Газын зурвасын байдал хурцдсан. Израйль өөрийгөө хамгаалах эрхтэй гэсэн АНУ-ын байр суурийг ахин дурдав.