Япон, БНАСАУ-ын дипломат ажилтнууд Улаанбаатарт хэлэлцээ хийж, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны асуудлыг авч үзсэн гэж өнөөдөр японы төлөөлөгчдийн тэргүүн Синсукэ Сугияма сэтгүүлчдэд мэдээллээ. «Анхны өдөр хийсэн зөвлөлдөөн үр дүнтэй болсон хийгээд илэн далангуй санал солилцох уур амьсгалд болж өнгөрсэн» гэж Сугияма тэмдэглэлээ.

Хүмүүнлэгийн тухайлбал Дэлхийн 2-р дайны үед Солонгосын хойгийн хойд хэсэгт амь үрэгдсэн япончуудын шарилыг эрэн хайж, эх нутагт нь буцаах асуудал хэлэлцээний гол сэдэв болсон. Түүнээс гадна японы тал өнгөрсэн зууны 70-д онд умард солонгосын тусгай албад япончуудыг хулгайлсан хурц асуудлыг хэлэлцээний явцад хөндсэн гэж Синсуко Сугияма тэмдэглэв. БНАСАУ-ын төлөөлөгчид үүнд хэрхэн хандсан тухай японы дипломат ажилтан мэдээлээгүй. Эл асуудал сүүлийн хэдэн арван жилд япон-умард солонгосын харилцааны хөгжилд гол саад болсоор байна.

2002 онд Пхеньян японы 13 иргэнийг хулгайлан авч явсаныг хүлээж, эх орондоо буцах зөвшөөрөл 5 иргэнд өгсэн билээ. Токио мөн асуудлыг бүрэн төгс шийдвэрлэхийг Пхеньянээс удаа дараалан шаардав. Гэвч ийм асуудал үгүй гэж БНАСАУ үзсээр байна.

Энэ удаагийн хэлэлцээ энэ онд Япон, БНАСАУ-ын хийсэн хоёр талын 2 дахь хэлэлцээ болсон. Хоёр талын хэлэлцээнд ахиц дэвшил гарахгүй гэж олонхи шинжээч үзэж байна. Талууд Японы улс төрийн байдал тодорхой бус байгаа үед бүрэн төгс тохиролцоонд хүрэхгүй байх.