Өнөөдөр Японы ерөнхий сайд Ёсихико Нода парламентын доод танхимыг тарааж,бүх нийтийн сонгууль хугацаанаас өмнө явуулахаар шийдвэрлсэн тухай албан ёсоор зарлан мэдээлэв. Сонгууль 12-р сарын 16-нд явагдах хийгээд сонгуулийн кампанит ажиллагаа 12-р сарын 4-нд эхлэх юм. Засгийн газрын яаралтай хуралдаан дээр бүх сайд доод танхимыг тараах тухай шийдвэрийг дэмжив. Хожим зохих баримт бичгийг эзэн хаанд уламжлана. Тэрээр доод танхимыг тарахах ёс төдий захирамж гаргах юм. Засгийн газрын мөн шийдвэрийг бүрэн дэмжиж байна гэж японы сөрөг хүчний удирдагч Синзо Абэ батлан илэрхийлэв.