Орос улс, Персийн булангийн арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн хоорондын яриа хэлэлцээний хүрээнд хийсэн уулзалтад оролцогчид нь Сири улс ба Газын зурвасын байдалд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлсэн тухай ОХУ-ын ГХЯ хэлэлцээний дүнгээр мэдээлэв. Сирид ямар ч хүч хэрэглэх ажиллагааг нэн даруй зогсоохын төлөө тууштай тэмцэнэ гэж талууд онцлоод сирийн мөргөлдөөн хөрш зэргэлдээ орнуудад ноцтой аюул занал учруулж мэдэхэд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлэв.

Уулзалтад оролцогчид НҮБ-ын АЗ-ийн санал нэгтэй сайшаасан 2042,2043 тоот тогтоолууд болон 2012 оны 6-р сарын 30-нд сирийн байдлыг зохицуулах үйл ажиллагааны бүлгээс гаргасан Женевийн албан мэдээний дагуу сирийн ард түмэн  улс оронд нь гарсан хямралыг зохицуулах саналыг дэмжснийг ОХУ-ын ГХЯ тэмдэглэв.

Түүнчлэн уулзалтад оролцогчид Газын зурвасын эргэн тойрны байдал эрс хурцадсанд сэтгэл гүнээ түгшиж байгаагаа илэрхийлээд тэсвэр тэвчээртэй байж, ямар ч гэм зэмгүй хүмүүсийн амь насыг бүрэлгэж байгаа цэргийн мөргөлдөөнийг зогсоохыг талуудад уриалав. Түүнээс гадна палестин-израилийн хэлэлцээг нийтээр хүлээн зөвшөөрсэн олон улсын эрх зүйн хэм хэмжээнд дахин сэргээхийг уриалжээ.

Бахрейн, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Оман, Кувейт, Катар, Саудын Аравийн төлөөлөгчид болон Персийн булангийн арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Абдель Латыф Зайяни 11-р сарын 14-нд Эр-Риядэд Орос улс, Персийн булангийн арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн хоорондын яриа хэлэлцээний хүрээнд хийсэн уулзалтад оролцов.