Урьд шөнө Газын зурваст израйлийн нисэгчгүй нисдэг аппаратын цохилтод 10-аас 16 нас хүртэл гурван палестин хүн амь үрэгдэв. Палестины шаантаг газарт явуулж байгаа израилийн ажиллагаанд нийт 19 хүн амь үрэгдээд байна гэж палестины хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжлан мэдээлэв. Үүний өмнө израйлийн тал анхны гарз хохирол хүлээв. Палестины пуужин өмнөд Кирьят-Малахи хотын орон сууцны байшинд туссны уршгаар гурван хүн амь үрэгдэв.

Лхагва гаригт израилийн Цэргийн нисэх хүчин Газад эрх барьж байгаа ХАМАС хөдөлгөөний цэрэгжүүлсэн анги салбарын тэргүүн Ахмад аль-Жабарийг устгажээ. Израйлийн цэрэг ажиллагаа явуулснаасаа хойш Газын зурвас даяр 320 байг дайрав.Палестины хэт даврагсадын пуужин харвах талбар, зэвсгийн агуулах, дархны газар,эд бараа нууцаар шилжүүлэх хонгил,командлалын төв зэрэг израйлийн цэргийн ажиллагааны бай болсон юм. Газын хойд хилийн ойролцоо байрлуулсан танкууд болон Тэнгисийн цэргийн хүчний хөлөгүүд буудаж байна.

Израйлийн ПДХ цэргийн анги салбарууд Газын зурвасаас харвасан 130 тийрэлтэт сумыг амдан сөнөөжээ. Палестины 306 пуужингийн нэгэн нь сүүлийн 20 жилд анх удаа Израйльд хүрч, шигүү хүн амтай төв бүс нутгийн 200 мянган оршин суугчтай Ришон ле-Цион хотоос холгүй унав. Пуужингаар буудсны хариуд ийн ажиллагаа явуулж байна гэж Израйль мэдээлжээ. Израйлийн талаас одоогоор Газын зурвас дахь байд алсаас цохилт өгч байна. Гэвч израйлийн эрх баригчид газар дээр цэргийн ажиллагаа явуулж болзошгүй. Пүрэв гаригт засгийн газраас бэлтгэл цэргээ татах зөвшөөрөл армид өгөв. Тэгснээрээ хэт даврагсдын эсрэг кампанит ажиллагаагаа өргөжүүлж байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийн уламжласнаар Израйль нэмэлт хүчээ Газын зурвасын хил руу татан шилжүүлж байна.