Газын зурвасын байдал Орос улсыг түгшүүлж байна. Өчигдөр энд Израйль тусгай ажиллагаа явуулж эхлэв. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин онлайн дэглэмээр мэдээлэл авч байна гэж төрийн тэргүүнийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков сэтгүүлчдэд мэдээлэв. Оросын удирдагч эл сэдвийг олон улсын хэмжээнд хэлэлцэх төлөвлөгөөтэй байна гэж тэрээр тэмдэглэв. Өнгөрсэн лхагва гаригт Израйлийн нисэх хүчин ажиллагаа явуулж, Газын барилга байгууламжуудад хэдэн арван удаа халдаж цохилт өгөв. Хүмүүс амь үрэгдэж шархджээ. Газын зурвасаас израилийн нутаг дэвсгэрийг пуужингаар буудсны хариуд ийм ажиллагаа явуулж байна.