Иракад явуулсан террорын ажиллагааг Москва шийдвэртэй буруушааж, тус улсад тулгарсан бүх асуудлыг дан эв зүйгээр зохицуулахыг уриалж байна гэж ОХУ-ын ГХЯ мэдэгдэв. Орос улс иракийн улс төрийн бүх хүчинд хандан улс төр, омог угсаа, шашны бүх хүчний ашиг сонирхолыг харгалзан оновчтой яриа хэлэлцээ хийж эхлэхийг уриалж байна гэж Оросын дипломатын тусгай газар онцлов.Мөн террорын аюулыг сөрөн зогсоход чиглэгдсэн Иракийн эрх баригчдын хүчин чармайлтыг дэмжиж байна гэж Оросын ГХЯ мэдэгдэв. Өчигдөр Багдадад ба өөр хэдэн хотод цуврал террорын ажиллагаа явуулсны уршгаар 26 хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн шархджээ.