11-р сарын 6-нд ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон Барак Обамагийн анхны хэвлэлийн бага хурлыг Америкийн тагнуулын төв газрын даргыг тойрсон дуулиан балалжээ. Ийм арга хэмжээнүүдэд ерөнхийлөгчид ойрын дөрвөн жилийн хөтөлбөрүүдийг тайлбарладаг. Ерөнхийлөгч Америкийн анхаарлыг санхүүгийн хөтөлбөрт төвлөрүүлэхийг хүсчээ. Гэтэл үүний оронд Барак Обама нь генералуудыг хамгаалж, АНУ-ын Бенгази дахь Элчин сайд Тагнуулын төв газрын буруугаас болж амь үрэгдсэн гэсэн дайралтуудаас хамгаалахад хүрчээ.

Долоо хоногийн өмнө эхнэрээ мэхэлсэн хэргээс болж огцорсон ТТГ-ын захирал “Петреусын хэрэг” нь одоо вашимнгтоны улс төрийн гол сэдэв болоод байна.Бүгд найрамдахчууд хэмжээлшгүй шуугиан тарьсан төдийгүй, үүнийгээ бас 9-р сарын 11-нд алагдсан АНУ-ын Ливи дахь Элчин сайд Кристофер Стивенсын үхэлтэй холбож байна. Тэр Бенгаз дахь АНУ-ын Элчин сайдын яамны байр руу хэсэг хүмүүс дайрахад алагдсан юм.

Петреус 11-р сарын 16-нд болох тагнуулын танхимын төлөөлөгчдийн хорооны хуралдаан дээр дуудагдаад байгаа. Бүгд найрамдах намын сенаторууд мөрдөн байцаалт явуулахын тулд түүнийг огцрохыг шаардаж байгаа бөгөөд америкийн элчин сайдын нас барсан асуудлыг мөрдөх тусгай хороог байгуулсан юм.

Тэд Засаг захиргааг “Бенгази дахь сөргөлдөөний” үнэн байдлыг нуусан шэж буруутгаж байна. Түүнчлэн, НҮБ -ын дэргэдэх АНУ ын байнгын төлөөлөгч Сьюзан Райсыг олонтоо шүүмжлэх болоод байна. Тэр эмэгтэйг ирэх онд Хилари Клинтоныг огцорсны дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргар томилогдоно гэж яриьж байна.

Ерөнхийлөгчид хувь хүний зан араншингаа маш ховор харуулдаг. Тухайн нөхцөл байдалд Обама биеэ барьж эс чадав.

«Хэрэв сенаторууд Маккейн болон Грэм нар хэн нэгний болон бусдын цусыг хүсээд байгаа бол, надтай үзэлц. Тэдэнтэй би бүх асуудлыг хэлэлцэхэд баяртай байх болно. Ингэхдээ харин Бенгазид ямарч холбоогүй, НҮБ –ын манай Элчин рүү дайрч, тэр эмэгтэйн нэр хүндийг унагах нь муухай хэрэг» гэж Обама хэллээ.

Үүнтэй холбогдуулан Обама нь конгрессыг нам хоорондын хоосон сул яриануудыг мартаж, Америкийн тулгамдсан асуудлыг хэлэлцэхийг уриалав.

«Конгресстэй том хэмжээний цар хүрээтэй гэрээ байгуулах хэрэгтэй байна. Ойрын үед бид бизнест болон америкчуудад итгэл үнэмшилийг буцааж өгөх ёстой. Ажил эрхлэлтийн өсөлтийг хангаж, салбаруудад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Ингэхдээ нийгмийн дундаж давхаргын татварыг нэмэгдүүлж болохгүй. Конгресс зөв зүйтэй гэж үзвэл үүнийг бид дараагийн долоо хоногоос хийж болно» гэж Обама хэллээ.

Обамад Конгресстэй асуудал хэлэлцэхэд хэцүү байна гэдгийг харуулах Бүгд найрамдахчуудын дайралтууд харуулж байна. Бүгд найрамдахчууд доод танхимыг хянадаг. Ардчилагчид нь Сенатад маш цөөхүүл. Тэгээд төсвийн хосмдолыг шинээр бууруулах асуудлаар конгресстэй хурдан тохиролцоно гэдэг амаргүй юм. Шинжээчдийн үзэж байгаагаар, хэрэв үүнийг эс хийвээс АНУ-д эдийн засгийн шинэ хямрал айсуй аж.