Хятадын КН-ын 18-р их хурлын дараа хуралдсан анхдугаар Бүгд хурлаар ХКН-ын ТХ-ны шинэ ерөнхий нарийн бичгийн даргыг болон ХКН-ын ТХ-ын УТТ болоод Байнгын хорооны шинэ бүрэлдэхүүнийг тус тус сонгов. Шинээр сонгогдсон ерөнхий нарийн бичгийн дарга Си Зиньпин болон УТТ-ны Байнгын хорооны гишүүдтэй хятадын болон гадаадын 500 орчим сэтгүүлчид бүгд хурлын дараа уулзалт хийсэн. Үүн дээр “Оросын дуу хоолой” радиогийн сурвалжлагч Игорь Денисов Бээжингээс ийн дамжуулав:

Олон хүн цугларсан, бүгчим танхимд гадаадынхнаас хятадын сэтгүүлчид олон байх шиг надад санагдсан. Ардын төлөөлөгчдийн Ордны зүүн Дорнын том танхимаас Хятадын ТВ шууд нэвтрүүлгээ хийж байв. Си Зиньпины шинэ албан тушаалд томилогдсон даруйдаа хэлсэн үгийг ард түмэндээ хандсан үг гэж хэлж болохоор байлаа.

Тодорхой хугацаа өнгөрсний дараа шинэ удирдагчийн илүү нээлттэй байдал нь түүний төдийгүй хятадын “тав дахь үеийн “ бүхий л удирдагчдын нэрийн хуудас ч болж мэдэх юм.Ингэхэд Си Зиньпины хэвлэлийнхэн болон олон нийттэй харьцаж байгаа арга барил нь үүний өмнө арван жил өндөр албан тушаал хашиж байсан Ху Зиньтаогийн барилаас ялгаа нь бага байлаа.

Намын шинэ удирдагчийн хэлсэн үгэнд хамгийн их тод сэтгэгдэл үлдээсэн зүйл гэвэл,түүний үгэнд намын албан ёсны баримт бичгүүдэд байдаг хэвшмэл үг хамаагүй бага байлаа. Жишээ нь, “өвөрмөц онцлогтой хятадын социализм” үгийг Си Зиньпин нэг удаа л хэрэглэсэн. Гэхдээ тэр Мао Зедуны санааны тухай юм уу, Зян Зэминий “гурван төлөөллийн “ онолын тухай ер дурсаагүй.

Тэр ч бүү хэл урьд өмнө маш их бичиж, ярьж байсан өмнөх ерөнхий нарийн бичгийн даргын “шинжлэх ухааны хөгжлийн концепцын “тухай ч дурдаагүй. Ард түмэнд түгшээж байна вэ гэх энэхүү сэдэв нь өөрөө олон нийтийн санааг хэрхэн яаж өөртөө татхав гэж тооцоолсон байсан.

Тэгээд ч богино хэмжээний протоколын үг хэлэх үедээ ч, Си Зиньпин авилгатай хийх тэмцэлийн тухай, нийгмийн туглгамдсан асуудлуудыг шийдвэрлэх тухай ярьж байлаа. Энэ бүгд нь Хятадад нэртэй “хятад үндэстний сэргэн мандалтын” тухай санаан дээр тулгуурлан хийгдэж байв. “Хятад үндэстэн” гэх энэхүү холбоо үг нь Си Зиньпины хэлсэн үгэнд зургаа удаа хэлэгдсэн. “Уян хатан нийгэм” австракт ойлголт нь ерөнхий нарийн бичгийн даргын үгнээс жирийн хүмүүст ойр нилээд тодорхой дүр төрхтэй болсон.

«Манай ард түмэн амьдралд хайртай, боловсрол нь илүү сайжирч, илүү тогтвортой ажилтай, илүү орлого ашигтай, илүү найдвартай нийгмийн хангамжтай, эмнэлгийн үйлчилгээний түвшинг сайжирч, илүү тавлаг орон сууцтай, сайхан орчин тойронд амьдрахыг хүсч  байгаа. Тэдний хүүхдүүд илүү сайн өсч хүмүүжиж, илүү сайхан ажилтай, сайхан амьдрахыг тэд хүсч байгаа. Ард түмний хүсэл бол манай тэмцлийн зорилго» гэж Си Зиньпин хэллээ.

Шинэ удирдагчийн өмнө Хятад гэдэг том хөлөг онгоцыг усан доорх хадан хясааны дундуур чадварлаг жолоодон, энэхүү хөтөлбөрийг амьдралд хэрэгжүүлэх их зорилго тавигдаж байна. Үүний цөм бол УТТ-ны байнгын хорооны гишүүд, Си Зиньпин өөрөө юм. Тэд одоо долуул болно. Урьд УТТ-ны Байнгын хороо 9 гишүүнтэй байсан.

Сонирхолтой нь Си Зиньпины дараа индэр дээр ирэх 3-р сард БНХАУ-ын Төрийн зөвлөлийг ерөнхий сайдын албан тушаал томилогдох Ли Кэцян гарч үг хэлсэн. Өмнө нь “хоёр номерт” засгийн газрын тэргүүн бус, парламетын тэргүүн гарч байв. Үүнээс үзэхэд Си Зиньпины болон түүний багийн ажлын илбэ засгийн газар руу чиглэж байгаа бололтой. Энэ бүгд нь Хятадын эдийн засагт тулгарч байгаа бэршээл саадыг тооцохдоо нийгмийн бодлогыг илүү идэвхитэй баримтлах нь чухал гэж Си Зиньпин хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв.

Одоогийн чухал зүйл нь Зян Зэминээс Ху Зиньтаод шилжсэн ХКН-ын ТХ-ны цэргийн зөвлөлийг Си Зиньпин тэргүүлсэнд оршиж байна.Гэтэл Ху Зиньтао энэ албан тушаалд ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсоноос хойш хоёр жилийн дараа томилогдож байжээ. Эцэст нь хэлхэд, Хятадын эрх баригчид өөрсдийн гартаа илүү авсаархан УТТ-ны Байнгын хороог төвлөрүлж, Си Зиньпин өөрөө намын хүрээний болон зэвсэгт хүчний бүхий л бүрэн эрхтэй болж байна.