Израиль цэргээ Газын зурвасын хил руу татан шилжүүлж, цэргийн өргөн хүрээтэй ажиллагаа явуулж болзошгүй гэж үзэж байна. Ийм ажиллагааны зорилго палестины радикал хүчний пуужингуудаас Еврей улсын аюулгүй байдлыг хангахад оршино. Байдал улам даамжирч байна. Одоогоор израилийн тал зөвхөн нисэх хүчээ хэрэглэж байна. Гэвч хил орчмын бүст татан шилжүүлсэн хуурай замын цэрэг нь зохих тушаал хүлээж байна. Нөөц цэргийг дайчилж магадгүй гэж засгийн газраас зарлан мэдээлэв. Энэ удаагийн ажиллагаа 2008 оны сүүлч, 2009 оны эхээр Газын зуравст явуулсан «Цутгамао хар тугалга» хэмээх израилийн цэргийн ажиллагаантай төстэй гэж шинжээчид үзэж байна.