Орос улс спорт, экологи, адал явдлын аялал жуулчлалыг хөгжүүлэх хосгүй боломжтой байна. Энэ талаар ялангуяа манай орны Сибирь, Алс Дорнод ба европын хэсгийн баруун-хойд бүс нутаг хэтийн төлөвтэй юм. 11-р сарын 15-18-нд Шанхайд ажиллах China International Travel Mart олон улсын форумд оросын компаниудыг оролцуулах гол зорилго бүс нутгуудынхаа аялал жуулчлалын арвин чадавхийг үзүүлэхэд оршино. Үүний хамт форум азийн орнуудын орчин цагийн аялал жуулчлалын төвийг байгуулах туршлагтай танилцах боломж олгож байна.

Оросын нөлөө бүхий төлөөлөгчид энэ онд азийн бүс нутгийн аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцож байна. Тэд аялал жуулчлалын компани болон нисэх онгоцны тээвэрлэгч,зочид буудал, музейн цогцолборыг төлөөлж байна.

Гадаадын хөрөнгө оруулагчдыг аялал жуулчлалын бизнест оролцуулах нь чухал зорилт юм. Азийн хөрөнгө оруулагчдыг Сибирь, Алс Дорнодод аялал жуулчлалыг хөгжүүлэхэд оролцуулах нь зайлшгүй чухал. Үүнд Хятадын амжилттай туршлага ашиг тустай гэж оросын мэргэжилтнүүд үзэж байна. Тус улсын аялал жуулчлалын салбар дэд бүтэц, үйлчилгээний хөгжлийг урагш ахиулах талаар их амжилт гаргасан гэж Оросын аялал жуулчлалын холбооны дэд ерөнхийлөгч Юрий Барзыкин хэлээд

«Оросын оршин суугчид Хятад, Вьетнам улсуудад очиж аялаж байна. Японд очих аялагчдын тоо өсөн нэмэгдэж байна. Гай гамшиг ба өөр түвэг бэрхшээл тулгарсан ч Зүүн-өмнөд Азид аялах оросын жуулчдын тоо нэмэгдсээр байна.Энэ нь тус бүс нутгийн жуулчдыг жилийн турш хүлээж авах боломжтой холбоотой. Түүнчлэн Орост аялах хятадын жуулчдын тоо олшров. Энэ нь Хятадад оросын аялал жуулчлалын жил энэ онд, Орост хятадын аялал жуулчлалын жил ирэх онд зохион явуулахыг зарлан мэдээлсэнтэй холбоотой» гэв.

Сүүлийн үед оросын Алс Дорнодод аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байна. Байгал нуурт очих гадаадын аялагчдын тоо өсөн нэмэгдэв. Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын оршин суугчид Алтай хягаарыг сонирхох болсон. Мөн Якутын арслан зааны ба мөнх цэвдгийн музейнууд сонирхол их татаж байна. Ажил хэрэгч аялал жуулчлал ч өргөжиж байна. Олон улсын томоохон форум, үзэсгэлэн, симпозиум үүнд тус дөхөм үзүүлж байна гэж Юрий Барзыкин хэлээд

«Ази Номхон далайн хамтын ажиллагапаны байгууллагын дээд хэмжээний уулзалт Владивостокод болсон явдал хотыг сурталчлан танилцуулахад туслав. Эрхүү муж болон Буриад, Байгал дахь чийрэгжүүлэх аялалын эдийн засгийн онцгой бүсүүд буурьтай дэд бүтэцтэй болж байна. Өмнөд Солонгос, Япон, Хятадын төдийгүй АНУ, Канад, Австралийн жуулчид Хятад, Монгол улсад аялаад буцах замдаа тийшээ очиж байна. Бид Алс Дорнод, Сибирьт аялах боломж тэдэнд олгох ёстой» гэв.

Урьдчилан тооцоолсноор энэ онд Орос улсаар аялах гадаадын жуулчдын тоо 9 хувиар өсөн нэмэгдэнэ. Гэвч энэ нь том биш үзүүлэлт юм. Хятадад ажиллаж байгаа аялал жуулчлалын үзэсгэлэн гадаадын түншүүдийг Оросын нутаг дэвсгэрт аялал жуулчлалыг хөгжүүлэхэд оролцуулахад туслана гэж компаниуд найдаж байна.