АНУ сөрөг Сирийн үндэсний эвслийг «цөллөгөнд байх засгийн газрын» хувьд хүлээн зөвшөөрөхэд одоогоор бэлэн болоогүй гэж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама улирлан сонгогдсноосоо хойш Цагаан ордонд анх удаа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Вашингтон сирийн босогчдод зэвсэг нийлүүлэх асуудлыг одоогоор авч үзэхгүй байна. Юу гэвэл зэвсэг хэт даврагсадын гарт оруузай гэж болгоомжилж байгааг АНУ-ын удирдагч мэдэгдэв. Обама ираны цөмийн асуудлыг хэвлэлийн бага хурлын явцад хөндөв. Энэ асуудлыг дипломат арга замаар шийдвэрлэхийн төлөө байна гэж тэрээр мэдэгдлээ. Обама дотоодын бодлогын гол асуудлыг хөндөж ярихдаа АНУ-ын  баян чинээлэг оршин суугчдад ногдох албан татварыг нэмэгдүүлэх саналаас татгалзахгүй гэж ахин мэдээлжээ.