Сирийн дотоодын сөрөг хүчнийг сирийн зохицуулалтад оролцуулахгүй бол НҮБ-ын АЗ-ийн тогтоолд тэмдэглэсэнчилэн үйл явцыг нийт сирийн болгож чадахгүй гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Эр-Риядэд хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Москва сирийн дотоодын сөрөг хүчнийг сирийн эрх баригчидтай яриа хэлэлцээ хийхээс татгалзах биш зохицуулалтын оновчтой үйл явцад оролцуулахын төлөө байна. Сирийн дотоодын сөрөг хүчний үлэмж хэсэг нь Дохад бага хуралд оролцохоос татгалзсныг Лавров дурдав. Сирийн мөргөлдөөнд хөндлөнгөөс оролцох асуудлаар хилийн чанад дахь сөрөг хүчинтэй санал зөрсэн учраас татгалзсан юм. Эдүгээ сирийн бүх сөрөг хүчин бүрэн төгс нэгдээгүй.Нэгдэн нягтрахыг Москва уриалж байна гэж Лавров тэмдэглэв.

Эр-Риядэд Сергей Лавров сирийн сөрөг хүчний шинэ эвсэл-Сирийн хувьсгалт ба сөрөг хүчний үндэсний эвслийн талаар товчхон өгүүлэв. Сергей Лавровын хэлснээр Орос улс өнгөрсөн долоо хоногт Дохад батласан Үндэсний эвслийн баримт бичгийг одоогоор нарийн судлаагүй. Гэвч урьдчилан авч үзсэнийхээ дараа Москва баримт бичигтэй холбогдуулан хэдэн асуудал тавьмаар байна. Тухайлбал Сирийн хувьсгалт ба сөрөг хүчний үндэсний эвсэл Сирийн дэглэм ба удирдах бүх байгууллагыг түлхэн унгаасныхаа дараа л цаашдаа юу хийхээ бодох төлөвлөгөөтэй байна. Дэлхийн түүхэнд иймэрхүү уриа лоозон урьд гарч байсан боловч эцэст нь эмх замбараагүй байдалд оруулсан гэж сайд хэллээ. Түүнээс гадна шинэ эвсэл сирийн эрх баригчидтай яриа хэлэлцээ хийхээс татгалзаж байгаа нь сирийн асуудлаархи Орос улсын байр сууринд харшлаж байна гэж Лавров тэмдэглэв.