Орос улс Израйль, Палестинд хандан  хүч хэрэглэх ажиллагааг нэн даруй зогсоохыг уриалав.Өнөөдөр Эр-Риядэд ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров үг хэлж, израилийн Цэргийн нисэх хүчин Газын зурваст цохилт өгч, Палестины нутаг дэвсгэрээс Израйл руу гал нээж байгаа нь Москва гүнээ түгшүүлсэн гэж мэдэгдэв. Тэрээр хоёр талд хандан ямар ч хүч хэрэглэх ажиллагааг нэн даруй зогсоохыг уриалав. Ойрхи Дорнодын байдлыг зохицуулахыг оролдож байгаа дөрвөн зууч этгээлд палестин-израилийн хэлэлцээг сэргээж, цуст ажиллагаанаас сэрэмжилж чадаагүйд Лавров харамсаж байна. Үүний хамт Орос, АНУ, ЕХ, НҮБ зэрэг зуучлагч дөрвөн тал ажлаа аль болох түргэн сэргээх ёстой гэж Орос улс үзэж байна. Арабын орнуудын холбоотой нягт харилцаа холбоотой ажиллах хэрэгтэй. Юу гэвэл тусдаа ажиллах нь үр дүнд хүрэхгүй байна гэж Оросын ГХЯ-ны тэргүүн мэдэгдэв.