Хятад улсын төрийн компаниуд америкийн санхүүгийн салбарт шудрага бус өрсөлдөөний нөхцөлүүдийг бий болгоод байна . Энэ тухай АНУ болон Хятадын эдийн засаг, аюулгүй байдлын салбарын харилцааг дүгнэсэн америкийн комисс /U.S.-China Economic and Security Review Commission/ мэдэгдэл хийв. Комиссийн үзэж байгаагаар, хятадын хөрөнгө оруулалт нь хүн амын ажил эрхлэлтийн шинэ эх үүсвэр болон АНУ-ын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж болох аж. Гэхдээ эдгээр хөрөнгө оруулалтуудын ашиг нь америкийн санхүү, эдийн засагт хятадын урт хугацааны хөрөнгө оруулалт ямар үр дагаврууд авчрахыг одоогоор дүгнэхэд хүндрэлтэй аж. Комиссийн илтгэлд тэмдэглэснээр, одоогийн байдлаар төрийн компаниудын ноогдох хувь БНХАУ-ын хувийн хэвшилд маш их байгаа бөгөөд тэдгээр нь хятадын компаниудын нийт тооны талаас илүү хувийг эзлэж байна.  Комиссийн зөвлөмжүүдийг АНУ-ын Конгрессээр хэлэлцүүлэхээр илгээх болно гэж Ассошейтэд пресс агентлаг уламжилжээ.