Тамхи татахаа больж, нэг мөсөн хаях хэрэгтэй. 11-р сарын 15-ны өдөр буюу Олон улсын тамхинаас татгалзах өдөр ийм шийдвэрийг олон хүн гаргаж байна. Дэлхий дахинд олон хүмүүсийн хувьд хортой зуршил болсон тамхитай хийх тэмцэл идэвхитэй явагдаж байна.Тамхичдад тамхины утаанаас салахад туслахын тулд янз бүрийн аргуудыг хэрэглэж байна. Биеийн тамираар хичээллэхээс аваад эрүүл аж төрөх болон нилээд их мөнгөн торгууль хүртэл ноогдуулж байна.

Олон орнуудад олон нийтийн бүхий л газруудад тамхи татахыг хориглосон байгаа.Зөрчсөн хүмүүст их хэмжээний мөнгөн торгууль ноогдуулж байна. Гэтэл дан ганц хоригууд нь энэхүү тулгамдсан асуудлыг шийдвэрлэж чадахгүй гэж Москва хотын думын депутат, эрүүл мэнд, олон нийтийн эрүүлийг хамгаалах комиссийн тэргүүн Людмила Стебенкова тэмдэглээд

«Тамхитай тэмцэх арга хэмжээнүүд нь цогц хийгдэх ёстой юм. Акцизны /тусгай зөвшөөрлийн/ үнийг нэмж, олон нитийн газруудад тамхи татахыг хориглох нь зүйтэй. Эдгээр арга хэмжээнүүд нь хамтдаа эрүүл аж төрөх сурталчилгаа болж, бодит үр дүнгээ өгнө» гэв.

Тамхины эсрэг хууль санаачлагчид тамхичдыг өөрийн төдийгүй бусдын эрүл мэндийг бодохыг уриалсан. Идэвхигүй тамхичид 4 мянга хүртэл тооны хортой бодисуудыг сорж, уушгаа хордуулдаг гэж анагаах ухааны доктор, зүрх судасны эмч Елена Голухова тэмдэглээд

«Тамхи хортой гэж хэлсээр байтал, шүд зуурч эхэллээ. Тамхичин никотины хамт Менделеевын үелэх системийн бүхий л таблицыг, хортой хэсгийг нь хэрэглэж байгаа. Энэ бол нүүрс төрөгчийн эсэл болон утаа. Идэвхгүй тамхичид үүгээр амьсгалдаг. Тэдэнд хүүхдүүд ордог. Тамхи татах нь хүний уураг тархины аймшигтай дайсан» гэлээ.

Орос улсад тамхины эсрэг хууль хараахан гараагүй. Ойрын үед Төрийн думын депутатууд ийм төслийг хэлэлцэх болно. Тус улсад тамхи татахыг хориглосон ажил шатчилан явагдаж байна. Энэхүү ажлын хүрээнд нийтийн тээврүүдэд, вокзал болон онгоцны буудлуудад, хүүхдийн тоглоомны талбайнууд болон боловсролын газруудад тамхи татахыг хориглосон. Олон нийтийн газруудад тамхи татахыг бүрэн хориглох хориг 2016 оноос хүчин төгөлдөр болно.