Тамхи татахаас татгалзах олон улсын өдрийг 11-р сарын 3 дахь пурэв гаригт дэлхийн дийлэнх олонхи улсад жил дутам тэмдэглэдэг. Америкийн хорт хавдар судлалын нийгэмлэгээс мөн өдрийг анх тогтоожээ. Тамхи татахтай тэмцэх тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын конвенци 2005 онд хүчин төгөлдөр болов. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тоо баримтуудаас харахад тамхи татдаг хүмүүсийн бараг тэн хагас нь тамхинаас болж амь үрэгдэж байна. Тамхи татах асуудлаар насанд хүрэгсэдийн дотор явуулсан санал асуулгын үр дүнгээс харахад Орос улс тамхины хэрэглээний тархалтын хэмжээгээр дэлхийд 1-р байр эзлэж байна. Оросын бараг 44 сая иргэн буюу нийт хүн амын 39 хувь нь тамхи татаж байна. Засгийн газраас тамхи татах болон тамхины зар сурталчилгааг хязгаарлах арга хэмжээ авч байна. Цаашдаа нийтийн газар байранд тамхи татахыг хориглоно. 2013 онд тамхи татахын аймшигт хор уршгийг дүрслэсэн зурагт хуудас янжуурын хайрцаг дээр тавина. Тамхи татахыг хязгаарлах арга хэмжээг аажмаар нэвтрүүлэхээр төлөвлөжээ.