НҮБ-ын АЗ өчигдөр Нью-Йоркд Израилийн Газын зурваст өгсөн цохилтын асуудлаар шуурхай хуралдаан явууллаа. Нөгөөтэйгүүр, цаг хагас үргэлжилсэн уулзалтын дүнд ямар нэгэн шийдвэрт хүрч чадсангүй. Лхагва гаригт Израиль палестины нутагт цэргийн томоохон ажиллагаа явуулах тухайгаа зарласан. Тэдний зорилго нь палестины талаас Израиль руу хийх  гэж байгаа дайралтыг таслан зогсоох явдал аж. Хуралдааны дараа АЗ-ийн тэргүүн мэдэгдэхдээ, НҮБ-ын АЗ-ийн гишүүд энэхүү уулзалт нь Ойрхи-Дорнодын хурцадмал байдлыг намжаахад туслана гэж үзэж байгаа гэжээ. Энэ тухай “Ройтер” агентлаг НҮБ-ын АЗ-ийн төлөөлөгчийн хэлсэн үгнээс иш татан уламжлав. Цаашид НҮБ-ын АЗ нь Газын зурвасыг тойрсон асуудлаар нэмэлт арга хэмжээнүүдийг явуулахад бэлэн байна. Нөгөөтэйгүүр, НҮБ-ын дэргэдэх Палестины ажиглагч Рияд Мансур НҮБ-ын АЗ-ийг Израилаас Газын зурвас дахь цэргийн ажиллагаагаа зогсоохыг шаардахыг уриалсан. Тэрээр НҮБ-ын АЗ-ийн Газын зурвасын асуудлаар хийсэн шуурхай хуралдаан хэлсэн үгэндээ, Израилийг палестины ард түмний эсрэг түрэмгий ажиллагаагаа нэн даруй зогсоохыг шаардсан “шууд болон хатуу” шаардлагыг хаяглах ёстой гэв.

Энэ тухай Нью-Йоркд НҮБ-ын дэргэдэх Орос улсын байнгын төлөөлөгч Виталий Чуркин хуралдааны өмнө мэдэгдэв. Өмнө нь мэдээлж байснаар, лхагва гаригт Израиль нь Газын зурвас руу шинээр агаараас цохилт өгч эхэлсэн. Үүний улмаас ХАМАС хөдөлгөөний зэвсэглэсэн жигүүрийн тэргүүн өртөж амь үрэгджээ.НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Израиль болон Палестины удирдлагуудтай утсаар ярилцаж, бүс нутгийн байдал хурцдаж байгаад түгшиж байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр Израилийн ерөнхий сайд Нетаньяхутай хийсэн ярилцлагадаа, палестины  хариу цохилтонд Израил  намдуу байж, шинээр цус урсгахад хүргэхгүй гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.Тэрээр Мурситэй хийсэн ярилцлагадаа, цаашид байдлыг хурцатгахгүй байх үүднээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байгаа тухай мэдэгджээ.