БНХАУ-ын дэд дарга Си Зиньпинь өнөөдөр Бээжинд болсон Хятадын КН-ын ТХ-ын Бүгд хурлаар ХКН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдов. Бүгд хурлын шийдвэрээр ХКН-ын ТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга болон УТТ-ны болоод ХКН-ын ТХ-ны УТТ-ны байнгын хорооны бүрэлдэхүүнийг сонгов. Си Зиньпинь нь ТХ-ны хагас шинэчлэгдээд байгаа бүрэлдэхүүнд орсон бөгөөд үүний дараа ТХ-ны Бүгд хурлын шийдвэрээр өөрийн улс төрийн товчооны болон ТХ-ны УТТ-ны байнгын хорооны гишүүний суудлаа хадгалж үлдэв.Түүнээс гадна Си Зиньпин цэргийн зөвлөлийн даргаар сонгогдлоо.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэд тэргүүн Ли Кэцян ХКН-ын ТХ-ын УТТ-ны хоёр дахь хүнээр тодров. 2013 оны 3-р сард Си Зиньпинь БНХАУ-ын дарга Ху Зиньтаогийн оронд энэ албан тушаалд томилогдохоор төлөвлөж байна. Ли Кэцян нь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн даргаар ажиллана.

Түүнчлэн ХКН-ын ТХ-ны УТТ-ны байнгын хорооны бүрэлдэхүүнд дараах хүмүүс оржээ.

Үүнд: Чжан Дэзян - БНХАУ -ын Төрийн зөвлөлийн шадар сайд;

Ван Цишань - БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шадар сайд; ;

Лю Юньшань - ХКН- ын ТХ-ны үзэл суртлын хэлстийн дарга ;

Юй Чжэншэн - Шанхай хотын ХКН-ын нарийн бичгийн дарга;

Чжан Гаоли - Тяньцзинь хотын төв намын хорооны төв удирдлагын нарийн бичгийн дарга.