ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдэлдээ, Орос улс Сирийн ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийг дэмжихгүй байгаа гэж бас дахин цохон хэллээ. Саудын Арабын нийслэл хотод болсон хэвлэлийн бага хурал дээр тэрээр хэлэхдээ, Орос улс аль нэгэн орнуудын “дарангуйлалтай холбоотой” дэглэмүүдийг солих асуудлуудыг сонирходоггүй, сонирхож ч байгаагүй гэж онцлон тэмдэглэв. Орос улс Асадыг хамгаалахгүй, тус улс сирийн ард түмнийг хамгаалж байна гэж сайд үгээ үргэлжлүүлэв. Нөгөөтэйгүүр, Лавров тэмдэглэхдээ, хэрэв зарим хүчнүүдийн хувьд сирийн сөргөлдөөнд Асадын хувь заяа гол тулгамдсан асуудал хэвээр байх юм бол Сирид цус урссаар байх болно гэв.