АОЛ Газын зурвасын байдлыг хэлэлцэхээр бямба гаригт шуурхай хуралдаанд цугларна. ГХЯ-ны түвшингийн энэхүү уулзалт Египтын болон Палестины үндэсний захиргааны хүсэлтээр хуралдах гэж байна. Израилийн Египт дахь Элчин сайд Каираас гарч явлаа. Лхагва гаригийн үдэш Египтийн ерөнхийлөгч Мухаммед Мурси саяхан Газын зурваст гарсан түрэмгийлэлтэй холбогдуулан Египтээс Элчин сайдаа татсан. Египтийн нилээд нөлөө бүхий олон нийтийн улстөрийн хүч болох “Исламын ахан дүүс” лалын хөдөлгөөн Газын зурваст Израилийн өгсөн цохилтуудыг “жинхэнэ гэмт хэрэг” гэж нэрлээд, египтийн эрх баричгдыг Тель-Авивтай харилцаагаа таслахыг уриалав.Нөгөөтэйгүүр, Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдэлдээ, палестины нутаг дэвсгэрийн байдалд туйлын түгшиж байгаагаа илэрхийлэв. Сайдын хэлснээр, ойрын үед ойрхи-дорнодын “дөрвөлийн” ажлыг сэргээх шаардлагатай байна гэв. ГХЯ-ны тэргүүн Палестин, Израилийн хоорондын яриа хэлэлцийг сэргээх үүднээс “дөрвөл” нь хуран цугларч тодорхой байр сууриа эзэлж чадаагүйд харамсаж буйгаа илэрхийлэв.