АНУ-ын конгресс Хятадаас явуулж буй кибер тагнан турших ажиллагаанд гүнзгий дүн шинжилгээ хийх ёстой. Америкийн хууль тогтоогчид аж үйлдвэрийн тагнуулаар ашиг олж байгаа компаниудын эсрэг хатуу хориг тогтоох асуудлыг авч үзэх нь зайлшгүй чухал гэж өнөөдөр эдийн засаг, аюулгүй байдлын салбарт америк-хятадын харилцааны асуудал эрхлэсэн америкийн комиссиос нийтлүүлсэн илтгэлд өгүүлжээ. Сүүлийн хэдэн жилд Хятад «кибер орон зайд хамгийн аюултай этгээд» болсныг илтгэлд тэмдэглэжээ.

БНХАУ-ын ГХЯ тус илтгэлийг шүүмжлэв. Хятад интернет-дайралтыг шийдвэртэй эсэргүүцэж, зохих хууль батласан гэж тус улсын ГХЯ-ны төлөөлөгч Хун Лэй мэдэгдлээ. Түүнээс гадна Хятад, АНУ хоёр интернет-аюулгүй байдлын салбарт хамтран ажиллаж эхлэснийг дипломат ажилтан тэмдэглэв. Комиссын илтгэл харилцан итгэх, бие биеэ хүндэтгэх буюу Хятад АНУ-ын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэхгүй гэж БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч нэмж хэлэв.