Үлгэрт дургүй хүн энэ дэлхийд байхгүй л болов уу. Бүлээн дулаан уур амьсгалтай, гоё сайхан,сургамжтай үлгэрт хүүхдүүд төдийгүй томчууд ч дуртай байдаг. Тэгээд л Москва хотын эрх баригчид Шинэ жилийн баярын өмнө хотын иргэддээ өчүүхэн ид шидийг бэлэглэхээр шийджээ. Хэдхэн долоо хоногийн дараа Москвагийн дүүргүүдэд ер бусын ”үлгэрийн таксофонууд” гарч ирэх нь. Эдгээрийг москвагийнхан ч, зочид гийчид ч ашиглаж болно.  Бусад утасны бүхээгээс “үлгэрийн таксофонууд” нь хосгүй гоё загвар болон ер бусын сайхан бүтцээрээ онцлогтой байна. Мөн эдгээр нь огт үнэ төлбөргүй ажиллана. Тэгэхгүй бол яаж дээ. Үлгэрт чинь үнэ төлбөртэй үйлчилгээ байдаггүй шүү дээ.

Хүүхдүүдийн болон томчуудын хамгийн гол баяр хөөр нь гэвэл, тус таксофоноор хоногийн аль ч цагт тэд үлгэрийн баатруудтай холбогдох юм. Үлгэрт сонирхолтой хэн бүхэн өөрийн хайртай баатартайгаа ярьж болно. Энэхүү ид шидтэй арга хэмжээг зохион бүтээгчдийн ярьснаар, үлгэрийн таксофон тус бүрд аливаа үлгэрийн баатартай хэрхэн холбогдох тухай зөвлөмж байх аж.

Ярианы үеэр хайртай баатардаа Шинэ жилийн баярын мэнд хүргэж болох бөгөөд өөрийн гэгээн хүслээ биелүүлэхийг хүсч болох юм. Тэрч бүү хэл нэгээс илүү ч байж болох аж. Үлгэрийн баатрууд нь Оросын шинэ жилийн баярын гол баатар болох Өвлийн өвгөн аавд хандахад илүү хялбар байдаг гэж үздэг байна. Тиймээс хүсэл заавал биелэгддэг.Тэгвэл шинэ ид шидтэн өөрөө дуудлагад хариулах ч юм билүү?

Шинэ жилийн хөтөлбөрт үлгэрийн баатруудыг оролцуулах ажлыг “Оросын газрын зураг” төсөл хариуцаж байна. Энэхүү хөтөлбөр нь хэсэг хугацааны өмнө Оросын янз бүрийн мужуудад уран сайхны болон жуулчны чадавхийг нээх зорилгоор байгуулагдсан юм. Одоо “газрын зураг” дээр 28 бүс нутаг тэмдэглэгсний дотор Өвлийн өвгөн аавын эх орон Великий Устюг болон Цасан охины эх орон Кострома болон бусад олон хотууд байна. Шинэ жилийн өмнө үлгэрийн баатруудын “төрлөх газрууд” руу залгаж ярьж болох юм.

Үлгэрийн таксофон бий болсон нь Москва хотод үнэ төлбөр үгүй хөтөлбөрийн “Народный телефон” /Ардын ярьдаг утас/ байрлуулсны нэг жилийн ойд зориулсан юм. Энэхүү төсөл нь орос улсын зарим хотуудад хэрэгжиж эхлээд байна. Нийслэл хотод туршилтын журмаар одоогоор утасны GSM холболттой нэг таксоофон ажиллаж байна. Үүгээр Москва болон Москва орчим руу үнэгүй ярьж болно. Дашрамд хэлэхэд, утасны бүхээг нь хөгжлийн бэрхшээлтэй хүнд бас зориулж бүтээгдсэн байгаа.

Ойрын үед нийслэл хотод зуу орчим ийм төрлийн таксофонцууд гаргана. Хэрэв энэ туршилт амжилттай болвол таксофоны тоог цаашид нэмэгдүүлэх юм. Харин “Үлгэрийн таксофоны” хувьд гэвэл, Москвад 12-р сард гарч ирнэ. Ингэхдээ энэхүү шинэлэг зүйл нь хүмүүсийн сэтгэлд нийцвэл, жил бүрийн шинэ жилээр уламжлал болгох аж.