ХКН-ын 18-р их хурлыг төлөөлөгчид нь «Интернационал»-ыг дуулцгааж дуусгав. Их хурал ХКН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ху Зиньтаогийн илтгэлээр гаргасан тогтоолыг сайшааж, намын дүрэмд засвар оруулж, ТХ-ны шинэ бүрэлдэхүүнийг сонгов. Гэвч ХКН-ын шинэ удирдлагын бүрэн төгс хүчний харьцаа маргааш тодроно. ТХ-ны анхны бүгд хурал пүрэв гаригт Бээжинд болох юм. «Оросын дуу хоолой» радиогийн сурвалжлагч Игорь Денисов Бээжингээс уламжлахдаа

ТХ, Сахилга батыг шалгах төв комисс зэрэг намын хоёр төв байгууллагын бүрэлдэхүүнийг сонгох хуралдааны эхний хэсэг явагдсан үеэр хятадын ба гадаадын сэтгүүлчдийг танхимд оруулаагүй.

ХКН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ху Зиньтао ТХ-ны илтгэлээр тогтоол гаргах 2 дахь асуудалд шилжиж байгаа үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн төлөөлөгчид танхимд орсон. Бүх тогтоолыг санал нэгтэй батлав.«Хөгжлийн ШУ-ны үзэл баримтлалын» тухай зүйлийг намын дүрэмд оруулав. Энэ үзэл баримтлалыг Ху Зиньтаогээс Хятадын өвөрмөц байдлыг харгалзах социализмын онолд оруулсан хувь нэмэр хэмээн үздэг.

Нөгөө талаас Мао Зэдуны үзэл санааг намын дүрэмд дурдсаар байна. Тэгснээрээ үе үеийнхний удирдагчид засгийн эрхэнд гарч байгаа боловч ХКН-ын засгийн залгамжлах чанар хэвээр хадгалагдсныг онцлов. Дүрэмд оруулсан «экологийн соёл иргэншил» бүтээн байгуулах заалтыг ажиглагчид үнэхээр шинэ зүйл хэмээн үзэж байна. Тэгснээрээ намын удирдлага хүрээлэн буй орчны хүрээнд тулгарсан түвэг бэрхшээл иргэдийн сэтгэлийг түгшүүлж байгааг ойлгосноо илэрхийлж байна.

Дээд удирдлага хүнд сурталт аппарат завхарсныг ухамсарлаж байна. Сахилга батыг шалгах төв комиссын илтгэлээр гаргасан тогтоол «боловсон хүчний ажилтан шудрага, засгийн газар хахуульгүй, улс төр ариун нандин байх ёстой» гэсэн шаардлагыг агуулж байна. Өнөөгийн дэд ерөнхий сайд Ван Цишань авилгалтай тэмцэх намын байгууллагыг тэргүүлнэ гэж их хурлын гудамд үзсэн юм.

УТТ-ны Байнгын хорооны бүрэлдэхүүн их хурлын төгсгөлийн өдөр хүртэл бүрэн тодроогүй байсан. УТТ-ны Байнгын хорооны бүрэлдэхүүн нэлээд консерватив байх болно гэж их хурлын үеэр «Оросын дуу хоолой» радиогийн сурвалжлагчтай ярилцсан гадаадын олонхи ажиглагч үзсэн билээ. Хэтдээ намын дээд удирдлагад 3 дахь үеийн удирдагчдын тэргүүн Зян Зэминий талынхан болон урьдын үеийнхний удирдагчдын үр хүүхдүүд давамгайлах бололтой. Гэвч бүгд хурал асуудлыг бүрэн төгс шийдвэрлэнэ. Намын дээд удирдлагын шинэ бүрэлдэхүүний төлөөлөгчид маргааш өглөөний 11 цагт сэтгүүлчидтэй уулзахыг харгалзвал ТХ-ны бүгд хурал 11-р сарын 15-нд өглөөний 9 цагт нээгдэнэ.

2002 оны 11-р сарын чухам 15-нд 16-р их хурлын үр дүнгээр Хун Зиньтаог ХКН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгосон билээ. Тэрээр 18-р их хурал дээр төгсгөлийн үг хэлэхдээ «их хурал тугаа өндөр мандуулж, урьдын уламжлалыг үргэлжлүүлж, ирээдүйн замыг нээж, нэгдэн нягтрах, урам зоригтой урагш ахих их хурал болсныг» тэмдэглэв. Их хурлын индэрээс сүржин үг хэлсэн ч засгийн эрхийг ойрын арван жилд Хятадын чиг бодлогыг тодорхойлох шинэ үеийнхний удирдагчдад залгамжлуулсан нь л чухал юм.