Дээрхийн гэгээнтэн  Далай лам японы парламентын гишүүдийг Түвдэд очихыг уриалжээ. Японы хууль тогтоогчид тус бүс нутгийн иргэд өөрийгөө шатааж золиолж байгаа  шалтгааныг тогтоохыг хүсчээ. Өмнө нь Бээжин Далай ламыг Түвдийг хятадын удирдлагаас ангижруулах үүднээс ийм маягийн аллагуудад турхирч байна хэмээн буруутгаж байсан гэж Франс пресс агентлаг уламжилжээ. Агентлагийн мэдээлснээр, Далай лам нь өөрийн хүсэлтийг японы парламентын 130 орчим гишүүдэд, тухайлбал, одоогийн японы сөрөг хүчний удирдагч Синдзо Абэд явуулжээ. “Хэрэв гадаадын хууль тогтоогчид уламжлавал, хятадын удирдагчид өөрийгөө шатаагчдын болон хэрэг дээрээ тэнд юу болж байгаа тухай жинхэнэ дүр зургийг харах боломжтой “ гэж Далай лам мэдэгджээ. АФП-гийн уламжилснаар, өнгөрсөн даваа гаригт бие биенээсээ огт хамааралгүй хоёр түвд хүн өөрсдийгөө галдан шатаажээ. Үүгээрээ хятадын удирдлагыг эсэргүүцэн өөрийгөө шатаасан хүмүүсийн тоо сүүлийн долоот хоногт 9 болоод байна. Хоёр түвд хүн өөрийгөө шатаасан тухай мэдээ нь Далай лам БНХАУ-ын ЗГ-ыг эдгээр хэргүүдийг мөрдөхийг уриалснаас хойш хэдхэн цагийн дараа болсон юм.Буддын шашинтнуудын тэргүүн мэдэгдэлдээ, Хятад улс нь эмгэнэлт явдлуудын шалтгааныг олохын тулд биш, түүнийг шүүмжлэх илүү сонирхолтой байдаг гэжээ. Үүнд БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Хун Лэй хариулахдаа Далай ламыг түвдчүүдийг амиа хорлоход турхирдаг гэж буруутгажээ. “Энэ нь Хятад улсын хуулинд болон буддын шашны бодлогод харшилж байна, түүнчлэн Далай лам нь эдгээр хүмүүсийг турхирч байна гэж Хун Лэй хэлжээ. Дипломат Далай ламыг шүүмжлэн буруутгаж,  Түвдийг эрх чөлөөтэй болгох өөрийн чармайлтаараа олон хүмүүсийн амь насыг золиосолж байна гэв.