Ираны цэргийнхэн америкийн “Хоук” системийг үндэслэн бүтээсэн Агаарын довтолгооноос хамгаалах /АДХ/ шинэ системийн туршилтыг мягмар гаригт амжилттай явууллаа гэж ираны телевиз уламжлав. Уг туршилтыг АДХ хүчний томоохон сургуулилитын хоёр дахь өдөр явуулжээ. Сургуулилт нь Ираны зүүн-хойд болон зүүн-өмнөд хэсгүүдийн 850 мянган хавтгай дөрвөлжин .км нутгийг хамарчээ. Өмнө нь уламжилж байснаар, сургуулилт нь долоон хоног үргэлжлэх бөгөөд үүнд реактив хөдөлгүүртэй сөнөөгч онгоцууд, нисэгчгүй аппаратууд, ПДХ системүүд болон 8 мянган цэргийн албан хаагчид оролцож буй юм. Үүнд мөн Исламын хувьсгалын манаа корпусын ажилтанууд оролцож байна. Агаарын довтолгооноос эсэргүүцэн  хамгаалалах штабын командлагч генерал Фарзад Эсмаилийн өмнө нь хэлж байснаар, “сургуулилтын явцад дэлхийн аль нэг орны заналхийллийг сөрөн зогсох орчин үеийн тактикийн аргуудаар бэлтгэл сургууль хийх” аж.