БРИКС-ийн орнууд нэгдсэн валютын сан бий болгоно. Зарчмын шийдвэрийг гаргасан: ийм нэгдсэн нөөц нь эдийн засгийн ээлжит хямрал гарсан тохиолдолд шаардлагатай юм. Одоо Бразил, Орос, Энэтхэг , Өмнөд Африкийн БН улсууд нь тодорхой хэмжээ болон валютын нөөцийг бүрдүүлэх нөхцөлүүдийг хэлэлцэж байна. Энэ сангийн хэмжээг 240 тэр бум доллароор тогтоогоод байна. Гэхдээ харилцан зээлийн механизмыг байгуулах нь улс төрийн багагуй ач холбогдолтой гэж “Оросын дуу хоолой” радиогийн санал асуулгад оролцсон шинжээчид үзэж байна.

БРИКС-ийн хямралын эсрэг сан байгуулах концепц нь өнгөрсөн 6-р сард гарсан юм. Мексикийн “Их хорийн “ ДХУ-д дээр сангийн дэд сайд Сергей Сторчак хэлсэн үгэндээ, хэрэв Бразил, Орос, Энэтхэг, Хятад,Өмнөд Африк БНУ нь шинэчлэлийн замдаа явж байгаа ОУВС-д шийдвэр гаргах түвшинд хангалттай нөлөөлж чадахгуй бол ийм сан байгуулах шаардлагатай гэсэн. “БРИКС-ийн орнууд нь тэднийг сонсодог тийм шатандаа тулж ирээд байгаа нь тодорхой юм” гэж Сторчак хэллээ.

Тэгээд ч тус бүлэгт ордог таван оронд дэлхийн хүн амын 43 % болон дэлхийн ДНБ-ийн 18 орчим хувь ноогдож байна. Нийт нөөц нь 4 их наяд орчим долларт хүрч байна. Харин шаардлагатай үед ОУВС-д хандасан тохиолдол нь тус улсын эдийн засгийг тусгаар тогтнолоо алдахад хүргэдэг. 90-ээд оны үед Орос улс үүнийг амссан.

БРИКС-ийн өсөн нэмэгдэж байгаа эдийн засгийн хүчирхэг байдал нь дэлхий дахины бодлогод илүү их үүрэг гүйцэтгэх боломж олгож байна гэж санхүүгийн шинжээч Роман Андреев тэмдэглээд

«Гол санаа бол ОУВС-д төдийгүй, ер нь дэлхий дээрх олон улсын хамтын нийгэмлэг, Европын тогтвортой механизм /ЕСМ/ болон Дэлхийн Банкинд өөрийн дүрмийг тогтооход чиглэгдэж буй юм. Үүнд Дэлхийн Банк, ОУВС болон Европд байгуулагдаад байгаа сангууд нь улс төрийн давуу талтай байгаа нь ойлгомжтой.

Миний бодлоор бол БРИКС-ийн бүлгийн гишүүн хөгжиж байгаа орнуудын үзэл санааг тооцохгүй байж хэрхэвч болохгүй нь хөгжиж байгаа орнууд  удахгүй бүр эсрэгээр хурдан хөгжих боломжтой, төдийгүй бусад орнуудыг улс төр, эдийн засгийн технологиороо зэвсэглэхийг зөвлөж байгаа юм» гэв.

БРИКС-ийн шинжээчид санг бүрдүүлэх хоёр хувилбарыг хэлэлцэн тохиролцож байна. Нэгд нь америкийн доллароор тооцоог хийх, сонирхуулахад одоогийн байдлаар энэ валют нь зайлшгүй хэрэгтэй байна. Нөгөө нэг нь зээлдэх эрхийн тусгай механизмыг ашиглахыг зөвлөж буй юм. Сангийн тал хөрөнгө нь БРИКС-ийн орнуудын үндэсний валютаар байж болох юм.

Шинэ Олон улсын валютны сангийн эцсийн хэмжээний тухай ярих хараахан эрт байгаа бөгөөд тэдгээр нь зөвхөн яриа хэлцэлийн шатанд байна.Эдгээр асуудлуудыг ирэх 3-р сард Өмнөд-Африкд зохиогдох БРИКС-ийн ДХУ-аар улс орнуудын удирдагч нар шийдвэрлэхээр төлөвлөж байна.