АНУ Сирийн хувьсгалт ба сөрөг хүчний үндэсний зөвлөлийг шилжилтийн засгийн газрын хувьд одоогоор хүлээн зөвшөөрөхгүй байна гэж Вашингтонд АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Марк Тонер хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Вашингтон эвслийг сирийн ард түмний хууль ёсны төлөөлөгч хэмээн үзэж байгааг тэрээр тэмдэглэв. Гэвч АНУ эвслээс тодорхой үйл ажиллагаа явуулахыг хүлээх юм. «Эвсэл сирийн ард түмнийг төлөөлөх чадвараа харуулах ёстой» гэж Тонер АНУ Францын нэгэн адил Үндэсний эвслийг шилжилтийн засгийн газрын хувьд хүлээн зөвшөөрөх үү гэсэн асуултад хариулахдаа хэллээ. Парис Сирийн хувьсгалт ба сөрөг хүчний үндэсний эвслийг сирийн ард түмний цорын ганц төлөөлөгч, «ардчилсан Сири улсын» ирээдүйн шилжилтийн засгийн газар хэмээн үзэж байна гэж өчигдөр орой Францын ерөнхийлөгч Франсуа Олланд мэдэгдэжээ.