Муж улсаа АНУ-ын бүрэлдэхүүнээс гаргахыг хүсэгсдийн тоо өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж байгаад итгэхэд хэцүү биз. 11-р сарын 6-нд сонгууль болсноос хойш «Бид бол ард түмэн мөн» Цагаан ордны тусгай сайтад ийм хүэлтэй америк хүмүүсийн тоо 100 мянгаас хэтрэв. Гэвч Америк салан тусгаарлах үзэл санаанд автаагүй. Дийлэнх олонхи оршин суугч холбооны засгийн газрын «чөдөрөөс» ангижрахаар муж улсаа салгахыг эрмэлзэж байна. Америк хүмүүс албаны Вашингтонд дургүй байна. Муж улсаа салган тусгаарлахыг хүсэгсдийн цэс өргөжиж байгаа нь ард олны эсэргүүцлийн сонин хэлбэр болсон. Бүх юм хошин явдлаар эхлэжээ

Салан тусгаарлахыг хүссэн 20 муж улс саяхан болтол дээрх цэст байсан. Томоохон Техас, Нью-Йорк хоёр болон Нью-Жерси, хоёр Каролин, Алабама, Жоржи, Флорида зэрэг муж тэдгээрийн дотор орсон байна.

11-р сарын 13-нд бас 8 муж улс түүний дотор Калифорни, Невада, Пенсильвани, Огайо нэмэгдэв. Ийнхүү эсэргүүцэл гэгч буурь суурьтай биш байна гэж Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн дэд захирал Артем Мальгин үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Мэдээллийн ийм ажиллагаа сонгуулийн кампанит ажиллагааны үеийн улс төрийн хошин үйл явдал хэмээн үзэж болно. Ийм ажиллагаа ямар ч үр дүн буюу хор холбогдолгүй болдог» гэв.

Муж улсаа АНУ-ын бүрэлдэхүүнээс гаргах санал ухаалаг бус байгаа нь илэрч байна. Цагаан ордон сайн санаагаар «Бид бол ард түмэн мөн» (We the People) сайтаа нээсэн юм. Америкийн иргэд ерөнхийлөгчийн тамгын газартай шууд харилцах зорилго тавьжээ. Тамгын газраа урьд үзэгдээгүй ил тод чанартай болгоно гэж Барак Обама бүр 2008 онд сонгуулийн өмнө амласан билээ. Тэрээр амласнаа биелүүлэв.

Америкийн 13-аас дээш насны ямар ч оршин суугч  өөрийн саналаа бичигээр явуулж мэднэ. Түүнд 150 хүн гарын үсэг зурвал сайтад байрлуулна. Цагаан ордны амласнаар 5000 хүн гарын үсэг зурвал бичиг албан ёсны баримт бичиг болох учир түүнд заавал хариу өгөх ёстой.

Муж улсаа салган тусгаарлах тухай зарим бичигт 10-15 мянга гаруй хүн гарын үсэг зуржээ. Эхлээд энэ нь хошин явдал мэт санагдсан үйл ажиллагаа одоо өөр шинж чанартай болж байна. Ийм санал бодолтой олон бичиг авснаас хойш долоо хоног өнгөрлөө. Гэвч одоогоор албан ёсны хариу өгөөгүй. Ийм олон бичиг ирнэ гэж Цагаан ордон бодохгүй байсан шиг байна.