Пентагон хүчирхэг радиолокацын станц, сансрын дуран авайгаа Австралид байрлуулах төлөвлөгөөтэй байна гэж өнөөдөр Франс Пресс агентлаг АНУ, Австралийн БХ-ын сайд Леон Панетта, Стивен Смит нарын байгуулсан хэлэлцээрийг үндэслэн мэдээллээ. Хэлэлцээрийн дагуу америкийн талаас дэлхийн өмнөд тал бөмбөрцөгт ажиллах АНУ-ын Цэргийн нисэх хүчний радарыг анх удааа байрлуулах юм. Тэгснээрээ  АНУ дэлхий орчмын тойрог замд сансрын хог хаягдал болон Хятад улсын сансрын хөөрөлтийг улам нарийн ажиглана. Үүний хамт АНУ бараг 35 мянган км өндөрт жижиг объектыг ажиглах сансрын дуран авайг Австралид байрлуулах юм. Энэ нь хоёр талын сансрын хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар хийсэн чухал алхам болон АНУ-ын хувьд Ази Номхон далайн бүс нутагт хүчний шинэ тэнцвэрийг хадгалах чухал үе шат болно гэж Пангетта үзэж байна.Америкийн төлөөлөгчийн хэлснээр радиолокацын станц, дуран авайг Австралид байрлуулах нь «Азиас агаар мандалд нэвтрэх, гарах бүх объектыг харах боломж» Пентагонд олгож байгааг Франс Пресс агентлаг тэмдэглэв.