Хятад улс «Илун» нисэгчгүй нисдэг аппаратаа Жухайд Air China нисдэг техникийн үзэсгэлэнд анх удаа дэлгэн тавьжээ. Өртөг нь 1 сая доллароос хэтрэхгүй хийгээд америк, израилийнхээс нэлээд хямд байна. Өнөөдөр орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжласнаар «Илун» 9,34 метр урт болон далавчны урт нь 14 метр юм. Нэг тонн гаруйхан жинтэй нисэгчгүй нисдэг аппарат 5,3 мянган метр өндөрт зорилтоо биелүүлж, 4 мянган км зайд нисэх хүчин чадалтай юм. Нислэгийн хугацаа 20 цаг  ажиллана. Түүнийг цэргийн ба иргэний зорилгоор хэрэглэж болох тухай хятадын талаас мэдээлэв. 2005 онд Чэнду хотын нисэх онгоцны үйлдвэрлэлийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мэргэжилтнүүд «Илун»-ыг зохион бүтээж эхлэсэн юм. 2008 онд анхны туршилтын нислэг хийжээ.