Өрнөдийн зарим орнууд ерөнхийлөгч Башар Асадыг нэн даруй огцрохыг шаардан, босогчдод зэвсэг нийлүүлж байгаа цагт Сирид энх тайван оршин тогтнох боломжгүй гэж ерөнхий сайд Дмитрий Медведев үзэж байна. Тэрбээр Хельсинки рүү хийх айлчлалынхаа өмнө финляндийн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгсөн ярилцлагадаа, Москва сирийн мөргөлдөөнд оролцогч аль ч талын  байр суурийг дэмжихгүй гэдгийг та бүхэн сайн мэднэ. Орос улс сөргөлдөгч талуудыг хүчирхийллийг зогсоож, яриа хэлэлцээрийн ширээний ард суухыг уриалж байна.

“Харамсалтай нь зарим орнуудын байр суурь дэндүү нэг талыг барьсан:зарим нь Башар Асадыг огцруулах ёстой, бусдад нь сөрөг хүчинд зэвсэг нийлүүлнэ гэж байна. Энэ бол буруу гэж бид үзэж байна. “Эцсийн дүнд эдгээр нь Африкийн хойд  гарч байгаа жишээгээр, улс орнуудыг хагаран бутрахад хүргэнэ. Ойрхи-Дорнод болон хойд Африкт сүүлийн хоёр жилд гарч байгаа бүх үйл явдал энх тайван, амар амгалан байдлыг авчирч байгаа юм биш шүү” ОХУ-ын засгийн газрын тэргүүн цохон тэмдэглэв.