ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “эрүүл, ямар нэгэн хүнд гэмтэл согог аваагүй “гэж ОХУ-ын ерөнхий сайд Медведев Хельсинкид хийсэн айлчлалынхаа үеэр финляндийн ХМХ-ийнхэнд мэдэгдэв. Тэрбээр орос улсын ерөнхийлөгчийн эрүүл мэндийн талаар тайлбар өгөхийг хүссэн сэтгүүлчийн асуултанд хариулахдаа ” Би эмч биш. Хүн бүр өөрийн эрүүл мэнддээ санаа тавих  эрхтэй гэж хэлээд Та бүхэн надаас ерөнхийлөгч, ерөнхий сайдаар ажиллахад хэцүү юу гэж асуухад би хэцүү л гэж хариулж болно. Өөрийгөө  эрүүл чийрэг байлгахын тулд маш эрчимтэйгээр биеийн тамир спортоор хичээллэх болдог. Ерөнхийлөгч Путины хувьд ч гэсэн, биеэ эрүүл чийрэг байлгахын тулд спортоор маш их хичээллэдэг юм хэрэгтэй.

Медведев нилээд хэдэн ХМХ-үүдэд тайлбар хийхдээ, энэ намар Путин биеийн тамирын дасгал хийж байгаад  гэмтэл авч гадаад орнуудад хийх нилээд хэдэн айлчлалыг хойшилуулсан гэв. Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдэлдээ, айлчлалтай холбоотой хасуудлууд нь ерөнхийлөгчийн гэмтэлтэй холбоотой бус, харин ажлын нягт хуваарьтай холбоотой байсан гэв.