Хятадын КН-ын 18-р их хурлын төлөөлөгчид ТХ-ны шинэ бүрэлдэхүүнийг сонгов. Үүгээр долоо хоног үргэлжилсэн намын чуулган ажлаа өндөрлөв. ТХ-ны гишүүдийн бүрэлдэхүүнд өмнө нь яригдаж байсан БНХАУ-ын дэд тэргүүн Си Зиньпинь болон БНХАУ-ын Дэд ерөнхий сайд Ли Кэцян нар оржээ, тэд ойрын үед тус улсыг удирдах албан тушаалдаа орно. Түүнчлэн, ирэх пүрэв гаригт болох Намын ТХ-ны Бүгд хурлаар БНХАУ-ын дэд дарга Си Цзиньпинь Ху Цзиньтаогийн албан тушаалд томилогдоно. Төлөвлөж байгаагаар, 2013 оны хавар Бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын чуулган дээр хуралдах юм. Уг хурлаар Си Зиньпинь Ху Зиньтаогийн БНХАУ-ын даргын албан тушаалд очно. Мөн одоогийн ерөнхий сайдын орлогч Ли Кэцян БНХАУ-ын Төрийн зөвлөлийн даргаар томилогдох юм.ХКН-ын 18-р их хурал Бээжин хотод 11-р сарын 8-нд ажлаа эхэлсэн. Уг хурлаар Төв хорооны шинэ бүрэлдэхүүн болон Сахилгын төв комиссийн /СТК/ шинэ бүрэлдэхүүнийг сонгосон. Хурлын дотоод дүрмийн дагуу төлөөлөгчид ТХ-ны болон Сахилгын төв комиссийн албан ёсны сонгууль хүртэл  их хурлын тэргүүлэгчидээс  дэвшүүлсэн нэрсийн жагсаалтаас нэр дэвшигчдийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан. Чуулганаар төлөөлөгчид ТХ-ны болон СТК-ийн тайлан илтгэлээр тогтоол гаргаж, намын дүрэмд өөрчлөлт орууллаа.