Орос улсад цөмийн зэвсгийг бүтээх саналыг хувийн компаниудад санал болголоо. Ийм санал санаачлагыг оросын шадар сайд Дмитрий Рогозин гаргажээ. Энд цахим бааз болон шинэ материалуудыг үйлдвэрлэх тухай яригдах юм. Рогозины үзэж байгаагаар, батлан хамгаалах үйлдвэрийн цогцолборт хувийн өмчийг гуравны нэгээр нэмэгдүүлэх нь зүйтэй аж. Энэ нь салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, түүний хөгжилд эерэг нөлөө үзүүлэх юм.

Энд стратегийн зэвсэгийг үйлдвэрлэхэд хувийн компануудыг татан оролцуулж байгаа юм биш гэж Орос улсын ЗГ цохон тэмдэглэжээ. “Оросын дуу хоолой” радиогийн явуулсан санал асуулгад оролцсон хүмүүс шадар сайдтай санал нэгтэй байна. Энэ салбар бол 100 хувь төрийн хяналтан дор байх ёстой. Энэ нь юу гэж байна вэ гэвэл, боловсруулалтынхаа шатанд хоршоололд байж болно гэсэн үг юм. Үүнд 400 хүртэл компани орж болно. Сонирхуулахад, батлан хамгаалах салбарт нийт 1300 гаруй байгуулага ажилладаг.

Энэ нь одоогийн байдлаар, санал төдий зүйл юм. Гэхдээ цаашид хувийн компануудыг татан оролцуулах нь нилээд бодитой ажил юм гэж Стратегийн үнэлгээний төвийн захирал Иван Коновалов тэмдэглээд

«Рогозин нь тус улсыг зэвсэгээр хангах асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй хүн. Чухамдаа түүнд хязгааргүй эрх олгосон байгаа. Ийм шийдвэр нь мэдээж хэрэг, аль эрт бий болсон. Нэн тэргүүнд шинэ хүчнүүдийг татан оролцуулах шаардлагатай байна. Орчин үеийн бүх үйлдвэрүүд болон зах зээл ийм бүтэцтэй болоод байна. Хэрэв бид АНУ-ыг авч үзэх юм бол тэднхийн оролцогчид маш өргөн оролцодог, гэхдээ төрийн хяналтан дор. Мэдээж хэрэг хатуу хяналт тогтоох шаардлагатай, яагаад гэвэл энэ салбар нь маш мэдрэмтгий, хяналтгүй байхын аргагүй юм» гэв.

Хяналт болон аюулгүй байдлын тухай шадар сайд өөрөө ингэж ярьсан юм.Рогозины үзэж байгаагаар, батлан хамгаалахын тухайн хэсэгт ажиллах хувийн компануудад тусгай нэвтрэх бичиг олгох шаардлагатай болно.Мөн нилээд хэдэн шалгалтыг давах болно. Гэхдээ Рогозин үүнд нэг их онцгой тулгамдсан асуудал байгааг олж харахгүй байгаа гэв.

Шинжээчдийн үзэж байгаагаар, салбарын дотор батлан хамгаалахын үйлдвэрлэлд хувийн компаниуд эсрэг байр суурьтай хүмүүс үүнтэй сөргөлдөж болох юм. Ялангуяа, ийм мэдрэмжтэй салбар болох цөмийн хүчнүүдийн тухай шүү. Гэвч бий болоод байгаа нөхцөл байдал нийтлэг өөрчлөлтүүдгүйгээр салбарыг аажмаар уналт хүлээж байна, ингэхдээ бүтээгдэхүүний чанартай огт хамаагүй гэж цэргийн шинжээч Игорь Хохлов хэлээд

«Зөвлөлтийн үеэс эхлээд томоохон зохион бүтээх товчоонууд стратегийн цөмийн хүчний, онгоц үйлдвэрлэх чиглэлийн бүтээлүүдийг чухамдаа монопольчилсон. Тэд бүтээгдэхүүнээ чанартай битгий хэл, боломжийн үнээр ч өгч чадахгуй байсан. Тэд бүгдээрээ зөвхөн үр дүнгий нь харж байсан, зөвлөлтийн цаг үед эдгээр бүтээлүүдийн үнийн тухай асуудлыг тавьдаггүй байсан.

Ингэхдээ зах зээлд өрсөлдөх чадвартай байх ёстой байлаа. Энэ бол инженерийн олон тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх боломжтой болон боловсруулалтуудын үнэ өртөгийг нилээд сайжруулж, боловсруулах цаг хугацааг шийдвэрлэх боломжтой ухаалаг хандлага юм» гэлээ.

Тухайн цаг үед зэвсгийн стратегийн боловсруулалтуудыг Макеевын нэрэмжит зохион бүтээх товчоо болон Москвагийн дулааны дээд сургууль хариуцаж байсан.Эхний зохион бүтээх товчоо нь тэнгисийн пуужингуудыг бүтээж байхад хоёр дахь нь хатуу түлштэй пуужингуудыг, тухайлбал, “Тополь-М” системийг зохион бүтээж байна. Хувийнхныг батлан хамгаалах үйлдвэрүүдэд нэвтрүүлэх ажил аажимдаа шатчилан явагдана гэж шинжээчид үзэж байна. Уг ажил юуны түрүүнд сонгон шалгаруулалтын журмаар явагдах тухай яригдаж байна.