Өнөөдөр Орос улсад авилгын хэргээр нилээд хэдэн томоохон хэрэг мөрдөн байцаалтын шатандаа байна. Тэдний нэг 9 –р сард болсон Владивостокийн АНДЭЗХАБ-ын ДХУ- ын бэлтгэл ажилд зориулсан хөрөнгө мөнгөнйи хэсэг алга болсонтой холбоотой юм. Өөр нэг дуудлиант хэрэг бол Батлан хамгаалах яамыг тойрсон шуугиан бөгөөд энэ нь тус яамны сайд болон Жанжин штабын дарга нарыг огцороход хүргэсэн.

Түүнчлэн мөрдөн байцаагчдын анхаарлын төвд хиймэл дагуулын ГЛОНАСС систем өртөөд байна. Уг системийг зохион бүтээгчид нь 6,5 тэрбум рублийг /200 сая долл./ шамшигдуулсан хэрэгт сэжиглэгдээд байна. Орос улсад авилгатай хэрхэн тэмцэх талаар “Оросын дуу хоолой” радиогийн сурвалжлагч ОХУ-ын Тооллогын танхимын тэргүүн Сергей Степашинтай ярилцажээ.

Тооллогын танхим бол Орос улсын парламентын санхүүгийн хяналтын байгууллага. Танхим нь холбооны улсын хөрөнгө мөнгө хэрхэн зарцуулагдаж байгааг хянадаг, хяналт шалгалт явуулдаг болон нилээд томоохон авилгын хэргүүдийг илрүүлэхэд гол санаачлагч болдог. Гэхдээ сүүлийн үед гарсан дуулиант хэрэг бүр авилгатай холбоотой байгаа юм биш гэж Сергей Степашин үзэж байна. Чухмадаа бол эдгээр нь санхүүгийн бүдүүлэг зөрчлүүд, заримдаа удирдлагын улиг болсон алдаа байдаг.

Одоо авилгатай ижил төстэй , санхүүгийн зөрчлүүдтэй нилээд хүчтэй тэмцэл хийж байна. Үүнтэй тэмцэх үр ашигтай жорууд байх юм бол өөр хэрэг гэж Степашин тэмдэглээд «Түшмэлд хуулийг өөрөөр тайлбарлах боломж олгох болон авилга авах тийм хуулинд сөргөлдөх норм байх ёсгүй юм. Хамгийн гол нь хууль хяналтын байгууллагууд хүн ам руу эргэхээс нааш, бид юуг ч өөрчлөхгүй. Манай цагдаагийнхнаас хүмүүс эмээхдээ биш, хамтран ажиллахад байгаа юм» гэв.

Гэхдээ олон хүчин зүйл нь иргэдээс өөрсдөөс нь шалтгаалж байна. Эрх баригчид хүмүүст хэрэв авилга нотлогдсон л бол, авилгатай холбоотой нэг ч хэрэг анхаарлын гадна үлдэх ёсгүй гэдэгт Сергей Степашин итгэлтэй байна.

Энэ утгаараа хүмүүсийг хуурч, нэгийг ярьж, нөгөөг хийж болохгүй. Тэгээд ч олон хүн, ялангуяа бүс нутгийн түвшинд нэртэй хүмүүс байгаа. Хотын байгууллагуудад хэн хулгайлж байна мэдэж байна уу, бүс нутагт хэн хулгайлаж байна, хулгай хийдэг хотын дарга нарыг мэдэж байна уу. Үүний хажуугаар  зүгээр өнгөрч болохгүй, ялангуяа, хууль хяналтын систем үүнийг анхааралдаа авах ёстой.

Орос улс авилгатай хийх тэмцэлд дэвшил гаргана гэж Сергей Степашин найдаж байна.Тус улсад авилгатай тэмцэх улсын нэгдсэн хөтөлбөр ажиллаж эхлээд байна.